"Новш гэж!" Жимин амандаа хараал урсган ширээ дэрлэн хэвтэхэд Жонгүг түүнийг дагуулан харж толгойгоо багахан гэлжийлгэнэ. Тэр хүнд бодлогоны хариу гаргаж чадахгүй бухимдан байгаа нь энэ юм.
Жонгүг гараа явуулсаар нүдээ анин хэвтэх Жиминий үсэнд гараа хүргэхэд хурууны үзүүрүүд нь тогонд цохиулсан шиг жирэлзэн дамжсаар зүрхэнд нь хүрнэ. Тэр инээмсэглэн улам лавшруулж зөөлөн ширхэгтэй үсийг нь хуруугаараа самнан хойшлуулахад Жимин зүгээр л санаа алдан хөдлөлгүй хэвтсээр байв. Жонгүг үргэлжлүүлэн түүнийг тайвшруулахаар үсийг нь зөөлөн илж, самнана. Хүрэх бүрт зөөлөн торгонд хуруугаа гүйлгэх мэт үнэтэй мэдрэмжинд автаж, үснийх нь ширхэг бүрийг хайрлах зүрхээ шоолж байлаа.
Жимин жигдхэн амьсгалах нь сонстоход түүний инээд хүрэв. Тэр унтчихаж. Жонгүг аажуухнаар гараа салгаад Жиминий өөдөөс харан ширээ дэрлэн хэвтлээ. Тэдний дундах өчүүхэн зайнд Жиминий тайван амьсгал Жонгүгт хүрч нүүрнийх нь гижгийг хүргэж орхино. Урагш цорвойсон уруул дээр харц тусахад Жонгүг түүнийг хамгийн сүүлд хэзээ үнссэнээ санахыг хичээхийн зэрэгцээ өөрийн эрхгүй ойртож байв. Эрүүнд нь хүрэх Жиминий шаргал үснүүд гижиг хүргэж тэр хөнгөхөн инээн уруулаа бүрэн түүнийхд хүргэлээ. Цээжин дотор бөмбөг тэсэрч тэрээр хөлнөөсөө дээшлэх халуу мэдрэмжийг авсаар эцэст нь бүхэл биеэрээ шатах шиг болж, галзуурах шахан чичирсээр холдов. Энэ галзуу мэдрэмж дэндүү хачирхалтай ч дурлахгүй байхын аргагүй.
Жимин сэрсэнгүй. Жонгүг хойшлон үргэлжлүүлэн түүнийг ширтсээр. Нүүрнийх нь хэсэг бүрийг хором хором саатан ажиглаж, шинэ зүйл мэдэх болгондоо улам л түүнд хайртай болж байгаагаа мэдрэн бас хайрлуулж байгаадаа талархана. Үнэндээ ганцаараа байх үедээ тэр санаа зовж, айж бас ганцаарддаг ч Жиминий хоолойг сонсож эсвэл гараас атгахдаа хамаг бодол нь одоогынх шиг сарниж, юу ч хамаагүй мэт санагдах нь бий.
Удалгүй Жимин хөмсөг зангидсаар сэрж, сэрэхдээ хамгийн түрүүнд Жонгүгыг олж хараад цочирдон нүд нь томорсон ч босч цэхрэн суув.
"Цаг хэд болж байна?"
"Долоо."
"Гарах хэрэгтэй юм шиг байна." гэсээр ном дэвтрээ хураан босоход Жонгүг утсаа аван түүний араас гарлаа.
"Цаг алдчихлаа."
"Уучлаарай. Үсийг чинь илэх хэрэггүй байсан юм."
Жиминий гэрт очих замаас гажсанд тэр гайхан "Хаачих гэж байгаа юм?"
"Оройн хоол идэцгээе. Өлсөж байгааг чинь мэдэж байна."
YOU ARE READING
sɪʟᴇɴᴄᴇ
Fanfiction"Заримдаа... чимээгүй байх нь асар их өвдөлтийг цаанаа тээж, мянган нууцын үнэнийг өөртөө хадгалахад тусладаг. Гэхдээ би энэ чимээгүй тамд удаан тэсээгүй юм."