[18]

2.8K 349 68
                                    


Хаалганы хонх дугарахад Жонгүг цочин галт тогооноос гарахын өмнө дахин нэг шалган харчихаад хурдтай гүйн онгойлголоо. Жимин түүнийг хаалга тайлахад харчихаад бага зэрэг инээн "Сайн уу?"

"Сайн.. орооч?"

Саяхан үйлчлэгч ирээд хоол хийгээд явсан учир гэрээр дүүрэн амттай хоолны үнэр тархсан байх аж. Жонгүг Жиминий араас дагасаар,

"Түрүүхэн Ким эгч хоол хийгээд явсан. Чи түүний хоолонд дуртай байсан биз дээ?" гэхэд Жиминий нүд багахан томроод,

"Тийм шүү, Ким эгч сайн байгаа биз дээ?"

Жонгүг толгой дохин "Суу л даа, хоолоо идэцгээе." Жонгүг суусан ч өөрийн хоолондоо гар хүрэхээс өмнө Жиминий идэхийг харж, дараа нь инээмсэглэн амттай байгааг хэлэхийг хараад бараг л цадчих шиг болж сэтгэл нь амарсан мэт санагдав. Хэд хоногийн өмнөх рестаронд хооллосноос ялгаатай нь Жимин илүү тухтай, бас амтархан идэж байсан юм. Жонгүг үүнээс нь болоод зөвхөн түүнийг л ширтэн инээмсэглэсээр хоолоо дуусгав.

"Би байшинг чинь үзэж болох уу?"

"Тэг ээ." Жонгүг түүнийг даган хамтдаа түүний өрөөнд хамгийн түрүүнд орж ирлээ. Яг л өмнөх гэр шиг тохижилттой байх агаад хачирхалтай зүйл нь энэ том өрөөний нэг ханыг налуулаад тэр өвөөгийнхөө төгөлдөр хуурыг тавьчихсан байх нь тэр. Жимин олж харсаныхаа дараа эргэлзэх зүйлгүй тийш зүглэж, сандал дээр нь суугаад даралт бүр дээр хөнгөн хуруугаа гүйлгэв.

"Энд байгаа нь сайн хэрэг."

"Тоосонд дарагдаад хуучраад үлдээсэй гэж хүсээгүй юм." Урт сандал дээр Жонгүх түүний дэргэд суугаад, бага зэрэг гунигт автсан төрхийг нь ширтэн сууна.

"Жонгүг."

"…Яагаад бидний амьдралаас хэн нэгэн үүрд эсвэл зүгээр л орхиод явахад цээж хөндүүрлэн өвдөж, нулимс урсдаг юм бол?"

Жонгүг цагаан төгөлдөр хуур луу ширтэж,

"Хүн эсвэл өөр юу ч бай, хайрласан л бол зүрхэнд түүнийг гэсэн орон зай үүсч орхиод явах үед хоосон оргиж, тэр хоосон зай эзнээ нэхэн цөхрөхдөө тийм их өвдөлтийг мэдрүүлдэг байх."

Хоосон өрөөнд Жиминий санаа алдах дуу дуулдахад Жонгүг гараас нь атгаад,

"Тиймээс Жимин… намайг битгий орхиорой." гэж хэдийн тэр ганцаар үлдсэн мэт айдастай харцаар харан гарыг нь цээжиндээ наагаад,

"Би ганцаардахаас айж байна. Хэлж мэдэхгүй ч арав… эсвэл түүнээс олон жил чи миний зүрхийг дүүргээд ч зогсохгүй миний амьсгал, эд эс, судсаар урсах цус, нүднээс урсах нулимс…чи зүгээр л миний бүх зүйл болчихсон учраас чи үгүй бол миний өдрүүд ямар ч өнгөгүй, ганц ч утга учиргүй болж хувирах учраас чамгүй би амьдрах ширхэг ч шалтгаангүй болохоор зүгээр л намайг хэзээ ч битгий орхиорой."

sɪʟᴇɴᴄᴇWhere stories live. Discover now