「1」

135 10 2
                                    

2001 оны 7 сарын 21
4 насны төрсөн өдрөөрөө би "сахиусан тэнгэр илгээж биднийг сайхан амьдруулж өгөөч" гэж гуйсан юм

Одоо үе

Захирлын нарийн бичиг: Хуан Инби захирал дуудаж байна

Инби: сайн байна уу захирал аа

Захирал: чамд энэ ертөнцийн хамгийн сайхан бэлэг болох халагдах тушаалыг өгч байна. Өнөөдрийн дотор гарын үсгээ зураад манай байгууллагаас яваарай.

Инби: гэхдээ намайг яасан гэж халж байгаа юм?

Захирал: хийсэн хэргээ та өөрөө мэдмээр л юм

Инби: ердөө тэрнээс болж уу

Захирал: ердөө? Ердөө гэнээ? ЧИ БҮХЭЛ БҮТЭН БАЙГУУЛЛАГЫН- ахх зүгээр миний нүднээс далд ор!!

Тэр 6 сар ажилласан байгууллагаасаа халагдаж байгаа нь энэ.

Инби гэхдээ зүгээрээ, угаасаа арын хаалгаар орж ирсэн гэж бодсоор юмнуудаа цэгцэлж байв. Танил эгч нь ирэн

Эгч: Инби-яа миний дүү одоо мэргэжлээрээ ажиллах хэрэгтэй байх аа, хэр удаан өөрөөсөө хол ажил хийх юм бэ мм?

Инби: зүгээрээ эгчээ өөр ажил олчихно. Манай гэрийнхэнд битгий хэлээрэй санаа нь зовчихно

Эгч: ажил олдохгүй бол эгчдээ хэлээрэй

Инби: за баяртай

Тэр бүх юмнуудаа хайрцганд хийн гарав.

Би яаж явж байгаад хуулийн чиглэлээр сурчихсан юм болоо, олддоггүй хэцүү ажил байж. Цалингаа авчихсан болохоор хэдэн сардаа гайгүй байх. Өөртөө амралт өгсөн гээд л бодчихъё гэж хэдэнтээ амандаа үглээд гудамжаар хөлөө чирэн алхсаар гэртээ ирлээ.

Жонгүг: яасан эрт ирж байх юм. Өө хөөрхий халагдчихаа юу гэж хайрцагтай юмсыг харан хэлэв

Энэ бол миний гайтай найз Жон Жонгүг. Цэцэрлэгт ч бага сургуульд ч дунд сургуульд ч ахлах сургуульд ч их сургуульд ч хамт байсан нойтон хамуу шиг найз маань.

Надтай энд ингэж зууралдаж байхаар загвар өмсөгч болох байсан юм. Хичнээн царайлаг билээ дээ. Тэр ч бас хуульч мэргэжилтэй хуулийн фирм ажиллуулдаг. Хүссэн үедээ ажиллаж хүссэн үедээ амардаг. Харин өнөөдөр амарч байгаа нь энэ

Би: тиймээ тийн халагдчихсан. Ажил олтлоо чиний мөнгөөр амьдарна за юу

Жонгүг: тэгвэл чи манай хуулийн фирмд орох юм уу

Би: яаж ч шамирсан танайд орохгүй болохоор наад бодлоо толгойноосоо арчиж үз

Жонгүг: цагаа тулахаар чи надаас гуйх үе ирнэ ээ гайгүй

Бид яагаад хамт амьдарч байгаа вэ гэхээр нэг их сургуульд сурч байхдаа хоёулаа дотуур байранд амьдардаг байсан юм. Би их тэнэмэл ер нь хоёулаа тэнэмэл байсан болохоор дотуур байрны дүрэм бидэнд хоёуланд нь таараагүй. Дасчихсан болохоор хамт цагийн ажил хийж мөнгөө нийлүүлээд энэ гурван өрөө байрыг лизингдсэн юм. Түүнийг яагаад одоо болтол тусдаа гарахгүй байгааг би ч хүртэл ойлгодоггүй.

За ингээд Khulanhappiness -д зориулсан бичвэр маань эхэлж байна. Хайрлаад өгөөрэй.

Мартснаас 2023 он Жонгүг 26тай шүү

[засаж байгаа] TO THE HAPPINESS Where stories live. Discover now