「3」

40 6 1
                                    

Жонгүг өглөө босон шартсандаа гоймон хайн гал тогоонд юм түжигнүүлнэ. Хайсан юмаа ололгүй Инбигээс асуух гэж өрөө рүү нь орлоо.

Жонгүг: Инби! Гоймон байхгүй юм уу

Инби: аяархан л даа. Дээр чамд чанаж өгсөн чинь сүүлийнх байсан

Жонгүг санаа алдан: за за би гараад аваад ирье чи ус тавьж бай битгий ногоороод хэвтэж байгаарай даа

Инби: гуйя, аяархан толгой задрах нь

Жонгүг дэлгүүрт ороод 2 гоймон болон 6 лааз шар айраг авлаа. Түүний төлөвлөгөө нь харанхуй болоход Инбитэй хамт дээвэр дээр суунгаа түүнд сэтгэлээ илчлэх юм

Энэ үеэр Инби босон зуршлаараа шүршүүрт оров. Үсээ хөөсрүүлж байхдаа Жонгүгийн хэлсэн үгийг санан хэлснийг нь хийгээгүй байхыг хараад үглэхийг мэдэн хагас ухаантай юм савантай үстэй, биеэ алчуураар ороосон болчихоод крантнаас ус аваад байж байхад нь Жонгүг ороод ирэв.

Жонгүг: чи одоо хувцсаа өмсөөчээ. Ядаж үснийхээ хөөсийг арилгаач гэж хэлэхдээ тэр нүдээ дарсаар ууттай юмаа ширээн дээр тавилаа

Инби: ямар дасаагүй биш. Ус тавьчихлаа, буцлахаар нь хийгээд тавьчихаарай гээд буцаад ванны өрөө рүү оров

Жонгүгт өмнө нь зүгээр байдаг байсан боловч Инбид дурласныхаа дараа харахад эвгүй болчихсон юм.

Гал тогооны өрөөнд тэр хоёрын гоймон сорох чимээ л сонсогдоно. Инби утсаараа ямар нэгэн юм үзэн инээмсэглэл тодруулна.

Жонгүг: юу үзэж байгаа юм

Инби: Vlive, Got7 live хийж байна

Жонгүг: бүгдээрээ юу

Инби: үгүй ээ Югём Марк хоёр гэчихээд ямар ч ухаангүй Жонгүгийн гоймон луу савхаа сарвайлаа

Инби Жонгүгийн идэж байсан гоймонгийг нөгөө үзүүрийг сорсноос болж түүний уруул Жонгүгт ойртоход Жонгүг сандарсандаа тасалчихав.

Жонгүг: гэрээ цэвэрлээрэй. Би ажилдаа явлаа гээд хэт их сандарсандаа гутлаа хагас дутуу углан хаалга онгойлгоход

Инби: хуваариар бол өнөөдөр чиний цэвэрлэх ээлж

Жонгүг: би мөнгө олно чи гэрээ авч явна за юу

[засаж байгаа] TO THE HAPPINESS Where stories live. Discover now