Жэлфии
"Их Чинь улсын гүнж би Чусон улсын хан хөвгүүнтэй гэрэлхээр алс хол нутгаасаа хүрэлцэн ирлээ" гэсээр гүнж доош бөхийв. Эх нутагтаа хаан аавынөө өмнө ч тоотой хэдхэн бөхийсөн атлаа, харь элгийн нэгний өмнө ингэж бөхийж байгаадаа бардам зан нь яс махыг нь хатган байж суухын аргагүй байвч эх орных нь нэрэнд сэв суух вий гэсэндээ хөмхийгөө зуун хуурамч инээмсэглэлээ аг мэт зүүн зогсох аж.
"Их Чинь улсын гүнж Лун Ар та сайн явж ирэв үү? Мөн хан хөвгүүд та бүхэн ч амгалан явж ирэв үү?" Хаан хэлсээр гүнжийг болон хан хөвгүдийг харсанд сэтгэл нь амарсан аятай таатай сайхан мишээх аж.
"Хаан таны амрыг эрье!!! Хан хөвгүүд бид сайн явж ирлээ." гэсээр том ханхүү хэлэх бол бусад нь өөр хаа нэг тийшээ харсаар урдаа байх ноё түшмэд тэр ч үү хэл хааныг ч үл тоох аж.
"Лун Ар би сайн явж ирлээ. Хаан та амгалан байв уу?" гэсээр харц дээшлүүлэн хаантан руу эгцлэн харах аж. Түүний энэ бусармаг эрээ цээргүй үйлдлийг ажсан ноёд түшмэдүүд сандралдан дэмий л бие биен рүүгээ харан шивнэлдэнэ.
"ХА ХА ХА гүнж тан шиг ийм нээлттэй нэгнийг урд хожид үзсэнгүй. Шууд л минй мэндийг эрээд басгүй нүд рүү минь эгцлэн харж байсан хүн энэ хааны ордонд тэр ч бүү хэл улсад ч алга шүү. ХА ХА ХА" Хааны хэлсэн үгэнд бүгд л цочирдон худал түүнийг даган инээв.
Аймшигтай юм. Тэдний даган баясах худал инээд. Хэрэв эдгээр хүмүүс миний эх оронд байсан бол бас л үүнтэй адил ялзрах байх даа. Үнэхээр огиудас хүрмээр юм. Би энэ бүхнийг цэвэрлэх болно оо.
A/N: Засварлаж байгаа учраас өмнөх хуваариараа ороод явна аа баярлалаа

YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] Queen of Prince |PJM|
FanfictionТэдний эхлэл тийм ч сайхан байгаагүй, тэдний өрнөл ч жаргалтай байгаагүй. Гэхдээ төгсгөл нь хэр байх бол??? cover by @authorofparadise00