18=Тэсээрэй

499 55 6
                                    

Маргааш нь Жимин өглөө эртлэн босож Нугсугийн бэлдсэн шөлийг уугаад ордон руу явав.

Жимин явсаар ордны хаалга дээр ирэхэд торгон цэргүүд Жиминий барин аваад "Ханхүү Жимин таныг Пак сайдыг алсан хэргээр байцаан шийтгэх яам руу явуул хэмээх тушаал гарсан." Гэсээр түүнийг чирэн явлаа. 

Торгон цэргүүд Жиминийг барин явсаар их өргөөнд ирэн түүнийг хааны өмнө сөгдүүлэн суулгалаа. Харин Жимин юу болоод байгааг мэдэхгүй ийш тийш гайхан харсаар байв.

Жиминий өмнө суун байсан боол Жимин рүү харсаар "ХААНТААН МӨН БАЙНА. ЭНЭ ЗАЛУУ МИНИЙ ЭЗЭН БОЛОХ П-ПАК САЙДЫГ АЛСАН БИЛЭЭ. ТЭГЭЭД Ч БОЛООГҮЙ БҮХ БИЕИЙГ НЬ СИЙЧЭЖ АМЬДЫН ТАМЫГ АМСУУЛСАН АЙМШИГТАЙ ХҮН. ХААНТАН ТА МЭРГЭН УХААНААР ҮҮНИЙГ ШИЙДНЭ ҮҮ!" ийн орилсоор уйлан хэлэхэд Жимин одоо ч юу болоод байгааг ойлгохгүй байлаа.

 ХААНТАН ТА МЭРГЭН УХААНААР ҮҮНИЙГ ШИЙДНЭ ҮҮ!" ийн орилсоор уйлан хэлэхэд Жимин одоо ч юу болоод байгааг ойлгохгүй байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жимин гайхан том нүдэлсээр "Юу???"хэмээн асуухад хаан түүн рүү урам хугаран харсаар 

"Ханхүү Жимин чи өчигдөр шөнө хаана байсан???" хэмээн асуухад Жимин хэлэх үггүй болов. 

Тэр бол ханхүү шүү дээ. Тэгээд ч болоогүй бүр өөрийн гэргийтэй нэгэн. Гэтэл ордны гадуур эмсийн хүрээлэнд хоносон гэвэл жинхэнэ хэрэг дэгдэж мэднэ. Тийм учир дэмий л ам нь ангалзан үл дуугарна. 

Хаан уурласаар "Хурдан өчих тун!" хэмээн орилоход Жимин хурдхан толгой бөхийсөөр юу гэж хэлэхээ бодон байх аж. 

Их танхим ийн чимээгүй байхад Ким сайд урагшлан гарч ирсээр "Хаантаан, Жимин ханхүү ийн үл өчих нь түүний хэргийг илчлээд өгч буй билээ. Тиймээс хаан та мэргэн ухаанаар шийтгэж хайрла. Пак сайд бол улсын түшээ таны үнэнч албат байсан шүү дээ. Бас хэдий цөллөгт явсан ч түүний охинд энэ мэдээ хэдийн хүрсэн байна. Одоо Пак сайдын гэр бүлд болон их хатанд ямар хэцүү байгаа бол??? Хаан та мэргэн ухаанаар ханхүү Жиминийг шийтгэж хайрла." хэмээн айлдахад бусад түшмэд ноёдууд дуу нэгдэн түүнийг хэлснийг дагав. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] Queen of Prince |PJM|Where stories live. Discover now