Хүний итгэл гэдэг бурууг ч зөв болгож чадахаар хүчтэй атлаа цаас мэт нимгэхэн бөгөөд хэврэг юм. Хэрэв чи хэн нэгний итгэлийг алдан цаасыг гэмтээсэн л бол дахин хэзээ ч анхны хэв шинжиндээ орж эвлэхгүй нь харамсалтай атлаа бас аймшигтай.
Гэг (гүнж) хаан эцгээ харан хөмсгөө зангидсаар номын ах руугаа харан
"Энд юу болоод байгаа юм?" хэмээн балмагдсаар асуух аж.
Арай ч үгүй байлгүй дээ. Номын ах намайг хаан аавд хэлэхгүй. Тэр чинь номын ах шүү дээ. Тийм байх ёсгүй.
"Лун Ар чи бол гүнж. Тиймээс чи зугтаж болохгүй. Энэ бол манай улс орны нэр хүндийн асуудал шүү дээ" хэмээсээр түүний номын ах нь их л аргадангуй хэлэх авч түүний энэ өнгө аяс гэгд (гүнжид) огтоос нөлөөлсөнгүй харин ч бүр уур уцаарыг нь бадраах аж.
"Тэгэхээр номын ах та намайг хаан эцэгт хэлжээ. Би танд итгэсэн гэтэл та намайг мэхэллээ. Гэг (гүнж) би таныг үзэн ядаж байна" хэмээхэд хаан түүн рүү дуугаа өндөрсгөж
"Дуу чи. Ямар гавьяа байгуулсан гэж дуугаа өндөрсгөөд байгаа юм. Хаан би чамд хэчнээн их итгэлээ??? Гэтэл чи намайг мэхэллээ. Үүний чинь хариуд би чамайг Чусон улс руу явах хүртэл өргөөнд чинь хорих болно. Цэргүүд тушаал гүйцэтгэ" хэмээн хэлэхэд хааны хоёр талд байсан цэргүүд ирэн гэгийг (гүнжийг) хоёр талаас нь өргөх нь холгүй барин авч явахаар зэхэж байхад гэг (гүнж) тэндээс салахыг оролдон мөн номын ах руугаа өөрийн урд хожид харж байгаагүй аймшигт харцаараа хорсолтой аргагүй харж байлаа.
Харин түүний номын ах нь гэгийн (гүнжийн) аймшигт харцнаас зугтан одох гэсээр доош харан хааны өмнө тэргүүнээ гудайлган зогсоно.
"Му Пүн Лин. Чи сайн байлаа. Гэгийн (гүнжийн) үүрэг хариуцлагаасаа зугтах гэсэн өчүүхэн башир аргыг өөхшүүлэн дэмжилгүй хаан надад үтэр түргэн айлтгасан тул хаан миний бие чамайг 100-н алтан лангаар сайшаан шагнасугай" хэмээн хэлэхэд Му Пүн Лин гэх гэгийг (гүнжийн) номын ах баруун өвдөг дээрээ суун зүүн өвдөг дээрээ зүүн гараа тавин
"Му Пүн Лин би хааны хишигт талархал аа" гэж хэлэн дээш босоход түүний хажуугаар гэгийг (гүнжийг) хоёр цэрэг барин авч явлаа.
Харин гэг (гүнж) энэ үйл явцыг чанх хажуугаас нь харсан тул байдаг чадлаараа ийн орилж хашхиран цуужиндээ хуран цугларсан уур хилэнгээ бага ч болов нимгэлэн тайтгаруулж байв.
"МУ ПҮН ЛИН ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ ЧИ БИД ХОЁРЫН ХООРОНД НОМЫН АХ ДҮҮСИЙН АРИУН НАНДИН ХАРЬЦАА ГЭЖ ҮГҮЙ. БИ ЧАМААС ӨӨРИЙН БҮХ ХАРИЛЦААГАА ТАСДАН ҮЛ ТАНИХ ХҮМҮҮС БОЛНО. ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ ЭНЭ ЦАГААС ЭХЭЛЖ ЧИ БИД ХОЁР БИЕ БИЕНЭЭ ТАНИХГҮЙ ХАРЬ ЭЛГИЙН ХҮМҮҮС БОЛЦГООЛОО. БИ ЧАМАЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА МУ ПҮН ЛИН. ҮРИЙН ҮРД ӨӨДЛӨХ ТАВИЛАНГҮЙ АМЬДРААРАЙ" хэмээн хараахад тэнд байсан бүх хүмүүс гайхан бас айна.

YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] Queen of Prince |PJM|
FanfictionТэдний эхлэл тийм ч сайхан байгаагүй, тэдний өрнөл ч жаргалтай байгаагүй. Гэхдээ төгсгөл нь хэр байх бол??? cover by @authorofparadise00