"Хаантан, Их хатан бараалхаж байна." их тайган айлдахад хаан гайхах аж. Дөнгөж туулай цаг болж байхад хатан морилж байна гэж үү? Уг нь их хатан луу цагийн сүүлээр л орноосоо өндийдөг биш билүү? Ийм байхад өнөөдөр юу болоод ийм эрт хаанд бараалхаж байдаг билээ?
Хаан багахан эргэлзсэний эцэст "Оруул." хэмээн хэлээд толинд харан хувцсандаа ямар нэг нугалаа, үрчлээ гарсан байна уу, шалгана.
Их хатан орж ирсээр бөхийн "Хааны амрыг айлтгая." хэмээв. Харин хаан түүнийг тоосонгүй өөрийгөө эргүүлж тойруулан харсаар
"Бос. Юу болсон юм? Юу гуйх гэж ирэв?" хэмээсээр эргэн хатан руу харвал хатан ёжтой инээсээр хааны өмнө очин хувцсыг нь оролдсоор
"Хаантан. Би зөвхөн юм гуйх болохоороо л хаан тань дээр ирдэг гэж үү? Би хэдий хатан ч, таны аваал эхнэр шүү дээ. Тиймээс нөхрөө санасан сэтгэлээ дэвтээхээр ирж болохгүй гэж үү?" гэсээр хааны цээжээр гараа гүйлгэн байхад хаан нүдээ эргэлдүүлэн түүний гарыг атган
"Хатан та зарим зүйлсийг мартаад байх шиг. Миний аваал эхнэр бол тэнгэрт хальсан хатан Жу Нугсу. Харин та бол ахынхаа нэр нүүрээр болон түүний дагуул сайдуудын шахалтаар их хатан болсон татвар эм төдий нэгэн. Тиймээс өөрийгөө их зүйлд бодох хэрэггүй гэж хэлэх байна." хаан ийн хэлсээр хатан руу харвал хатан түүн рүү хорсол дүүрэн нүдээр харж байх аж.
Хааны ордон гэдэг ийм л газар. Хайрлаж үл болох там. Чи хэн нэгнийг хайрлавал хоёр л зам бий. Нэг бол хэнд ч мэдэгдэлгүй сэтгэлээ татаж авах эсвэл хайрласаар түүнийгээ алдах. Энэ хоёр зам л ордны дурлалт хосуудад байх ба үүнээс хэн ч зайлж чадахгүй. Хаан хүртэл.
"Би чамтай хэр удаан хамт байлаа? Хатан таны занг мэдэхгүй гэж бодоо юу? Юу гуйх гэсэн юм?" гэсээр хаан түүний гарыг авч шидэхэд хатан түүн рүү муухай харсаар
"За яахав хаантаан." ийн хэлээд багахан жуумалзаад
"Жимён ханхүүг хунтайжийн суудалд суулгана уу. Одоо Жимён ханхүү хэдийн нас биед хүрлээ. Тиймээс түүнийг хунтайжийн суудалд суулгана уу." Хатан ийн хэлсээр хаан руу бардам харвал хаан багахан инээмсэглээд
"Хатан та зөнөж байгаа бололтой. Надад хоёр ханхүү байдаг шүү дээ. Миний санахад Жимин ханхүү хэдийн ураг барилдсан. Одоо түүний хатан бие давхар л болчихвол Жимин ханхүү хэдийг хоёр дахь ханхүү байсан ч хунтайжийн суудалд суулгаж болно. Бас миний бие хангалттай эрүүл байгаа тул ахиад хэдэн жил амьдарчих байх. Тиймээс энэ хэргийг дараа их хуралдайгаар оруулъя." хаан ийн хэлсээр өөрийн суудалдаа очин суувал хатны нүдэнд багахан айдас хуралдсан байв.

CZYTASZ
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] Queen of Prince |PJM|
FanfictionТэдний эхлэл тийм ч сайхан байгаагүй, тэдний өрнөл ч жаргалтай байгаагүй. Гэхдээ төгсгөл нь хэр байх бол??? cover by @authorofparadise00