Chapter 14

3.8K 210 4
                                    

.:Кено:.

Жаргалтай үе

Өөр нэгэн нартай өглөө зүүд нойрноосоо сэрлээ. Цонхоор орж ирэх сэвшээ салхи нарны гэрэл хоёр төгс зохицол биш гэж үү? 

Кай ойрын хэдэн өдрүүдэд надад үнэхээр сайн хандаж байгаа. Уг нь их л ажилтай байдаг байх л даа гэхдээ тэр хэдэн өдөр гэрээсээ гаралгүй бүх л өдрийг надтай хамт өнгөрөөж байгаа. Кайг дахиад нөгөө аймшигтай төрхөндөө орчих вий гээд байнга л түүнийг хэлснийг хийж байгаа бөгөөд бид цагийг маш хөгжилтэй бүр уйдах завгүй байгаа. Түүнд юу тохиолдоод ийм болчихсоныг би өөрөө ч мэдэхгүй байна.

Энэ бүхнийг бодоод хэвтэж байхдаа би нэг зүйлийг анзаараагүй бололтой. "Кай намайг ширтээд сууж байна"

Тэр хөлөнд минь массаж хийж бөгөөд "Чи зүгээр үү? Нари?"

Орноосоо удаанаар босон түүний хүзүүн дээр хоёр гараа тавиад "Зүгээр ээ! Юм бодсон юм" гээд нүдрүү нь харав. Догшин, хоосон байдаг түүний харц одоо үнэхээр тайван бараг л гэрэлтэж байна.

Кай намайг өвөр дээрээ суулган бэлхүүсээр минь гараа ороон тэврээд аажмаар ойртон уруул дээр минь үнсэв. Зөөлөн бас дэндүү халуухан үнсэлт... Кай намайг орон дээр хэвтүүлэн өөрөө дээр минь гарах агаад бид юу ч ярисангүй. Зүгээр л бие биенийхээ нүдрүү ширтэнэ. Кай дахиад уруул дээр минь үнслээ. Үнсэж байхдаа нүүрэндээ хөнгөн инээмсэглэл тодруулна. Тэр аз жаргалтай байгаа бололтой. 

Угаалгын өрөө орон шүршүүрт орж нүүрээ хөнгөн будав. Хувцасны өрөөлүүгээ ортол нэг тийм өвөрмөц хувцас өмсөж байнга харагддагаасаа арай өөрөөр байхыг хүсээд байх юм. Кай надад сайн хандаж байгаа ч гэсэн энэ ил задгай хувцаснуудыг үргэлжлүүлэн өмсөх хэрэгтэй байх л даа. Гэхдээ түүнд сайхан харагдах гэж иймэрхүү хувцас өмсөх нь зөв болов уу? Ийм үед үнэхээр өөрийгөө ойлгохгүй юм аа.  

Шүүгээнээсээ энгийн мөртлөө эгдүүтэй харагдах нэг улаан даашинз оллоо. "Энэ даашинзыг мөнгөлөг өнгөтэй өсгийтэйгуталтай өмсвөл илүү гоё харагдах байх" гэж бодсон тул улаан даашинз бас мөнгөлөг өсгийтэй гуталтай өмслөө. Хувцасны өрөөнөөс гаран Кай дээр очих гэж байтал нөгөө нэг танил улаан хаалгатай өрөөг харан зогсов. Гэхдээ энэ өрөөнд чухам юу байдаг болоод ийм содон хаалгатай байдаг байна аа. 

"Энд...юу....хийж...байгаа...юм?"

Ард хэн нэгний ингэж хэлэх нь сонсогдсон тул арагшаагаа хартал Кай өөдөөс минь харан зогсож байна. Гэхдээ түүнийг энд байх юм гэж огт төсөөлөөгүй тул бага зэрэг цочин доороо үсэрлээ. Би доошоо хараад "А-аан.. юу ч биш ээ" гэж хэлэн шал ширтэн яг л буруу зүйл хийчихсэн жаахан охин шиг зогсоно. 

||Completed|| Sold To KaiWhere stories live. Discover now