Special Chapter

4.3K 280 17
                                    

.:Кено:.

Миний талаас...

Гал тогоо руу орон хоолоо идчихээд аяга тавгаа угаахаас эхлэн явсаар бага зэрэг цэвэрлэгээ хийсээр 1 цаг гаран боллоо. "Заа одоо нөгөө хоёр чинь цус, нулимсандаа хутгалдчихсан бөөн юм болж байгаа байх" гэж өөртөө хэлсээр Сунмины өрөө лүү орлоо.

"Яг бодсоноор минь л байх юм даа"

"Нари!?! Чи юугаа хийгээд 1 цаг 34 минут алга болчихдог байна аа. Сунмин уйлаад л уйлаад л байх юм" гэхэд нь Сунминыг очиж авлаа.

"Чи өөрөө л хүүгээ 1 нас хүртэл нь гэртээ ихэнх ажлаа хийнэ гэж хэлж өөртөө чөлөө өгчихөөд. Болихгүй юу!?" гээд Кай руу нуруугаа харуулав. Би ч Кайн эгдүүтэй байдлыг нь хармаар байсан тул хэсэг гүрийж уурласан юм шиг байхаар шийдлээ.

Кай тэр дороо өмнө минь гарч зогсоод өнөөх эгдүүтэй гэмээр хөдөлгөөнүүдээ хийж эхлэв. Хошуугаа цорвойлгож, бөгсөө хааяа хааяа хоёр тийш нь хөдөлгөн "Аяа!? Хайрт хонгор Нари минь! Хайрын бурхан минь. Амьдрал минь" хэмээн над руу хэсэг ширтэн "Уучлаарай" гээд түргэхэн уруул дээр үнсэв.

Би: Яаа?!

Кай: Заа одоо уучлаа. Уучлачих тэхүү!?! гэсээр өнөөх эгдүүтэй царайгаа гаргаад эхлэхээр нь тэсэлгүй инээчихлээ.

"Ойлголоо доо. Би бууж өглөө. Бурхан минь, өнөөх ширүүн төрхтэй халуухан залуу хаана байна вэ?" гэж Сунминыг бүүвэйлэнгээ хэлэв. Үгээ хэлж дуусав уу? үгүй юу? Кай над руу харан "Хүүе!? Олон охидын мөрөөдөл болсон сайхан залуу байхад минь авчихаад юу гээд байна аа? Тэглээ ч та хоёрын л хажууд ийм байдаг болохоос биш!" гэхэд нь өөрийн эрхгүй инээлээ.

Удалгүй Сунмин ч мөөм өө идсээр унтсан тул унтлагын өрөөн доторх жижигхэн оронд нь хийлээ. Сунмин дөнгөж 5 сартай болохоор өдрийн талыг унтаж өнгөрүүлдэг. Мөн яг аав шигээ булцгар уруултай. Яг үнэндээ бол хүү маань надаас илүү аавдаа илүү сайн ч гэсэн үүнийг нь Кай өөрөө анзаардаггүй юм. Угаасаа гэдсэнд байхаасаа л ганцхан аав нь хажууд байхаар хөдөлж баярладаг байсан шүү дээ.

Өөрийгөө хэр их жаргалтай байгааг мөн ямар их азтай хүн болохоо бодон орон дээр нүдээ анин хэвтэж байгаад түрүүнээс хойш хажууд минь байсан залууг анзаараагүй үлдээчхэж.

Кай: Юу бодсон юм? Намайг хүртэл анзаарахгүй.

Би: Зүгээр л өөрийнхөө болон та хоёрын тухай бодсон юм. Аан бас!!! Чамаас өөр сайхан залуу бодож байсан юм гэж хэлээд Кай руу харахад тэрээр аль хэдийн хөмсгөө нийлүүлэн муухай харчихсан хэвтэж байв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 20, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

||Completed|| Sold To KaiWhere stories live. Discover now