Chapter 24

3.2K 178 2
                                    

Мартагдсан дурсамжууд 

 Яаая! Толгой яг хагарах нь ээ. Нүдээ бүтэн нээтэл хөшгөөр орж ирэх нарны хурц гэрэл нүдийг минь бараг сохлох нь. Юу вэ? Өчигдөр орой яг юу болсон юм бол оо? Би орон дээр хэвтэх агаад хаана байгаа гэдгээ огт мэдэхгүй байна. Ямартай ч миний өрөө лав биш байх юм. Юу болоод байна аа? 

Хурдхан гэгч нь хөнжлөө сөхөн бие ээ харлаа. Хммм, ашгүй дээ. Хувцастайгаа унтаж байна. Үффф *урт амьсгаа авах* Дээшээ өндийгөөд суун эргэн тойрноо харлаа. Гэхдээ би хаана байгаа талаар хэрхэн энд унтсан талаар санаж байгаа зүйл огт алга. 

Заа байз....санах гээд үзье. Өчигдөр шөнө, Би Кай болон түүний найзуудтай хамт клуб орсон. Тэгээд.......тэгээд бага зэрэг уусан. 

Заза санах юм алга..........

Толгой минь үнэхээр хатгаж өвдөж байгаа тул гараараа даран өвдөлтөө намдаах гэж хичээн сууна. 

Хммм, өрөөний тавилга гэх мэт зүйлийг сайн харвал магадгүй хэний өрөө гэдгийг санах байх. Зүгээр л хэдэн тавилгууд байх ба миний санаа ер нь бүтэхгүй бололтой. Би үнэхээр мэдэхгүй юм байна. 

Би орноосоо буугаад алхах гэсэн боловч бага зэрэг айж байна. Хаана байгаагаа мэдэхгүй байгаа ч гэсэн би энд байгаад байж болохгүй байх. Орноос чимээгүй гэгч нь буугаад хаалга руу зүглэн алхалаа. Хаалга руу ойртоод чихээ наан цаана юу байгаа бол хэмээн чимээгүй зогсоно. 

Юу ч сонсогдохгүй байхыг бодоход гайгүй бололтой. Хаалганы бариулыг удаанаар доошлуулан чимээгүй гэгч нь түлхээд толгойгоо гарган юу байгааг ажиглав. Өрөөнөөс гараад хонгилоор аль болох чимээ гаргаж олон хүний анхаарлыг татахгүй байхыг хичээж байгаа тул өлмий дээрээ алхана. Алхах болгондоо эргэн тойрноо анхааралтай гэгч нь харах бөгөөд одоогоор хэн нэгэн гарч ирээгүй л байна. Алхан явсаар зочны өрөөнд  орж ирэх агаад тэр цаана нэг хаалга харагдсан тул тийшээ чиглэлээ. 

За, Нари энэ чиний боломж. Эндээс гарцгаая!

Хаалга руу хурдан алхаж эхлэн яг гарах гэж байтал араас хэн нэгний хоолой сонсогдлоо. 

"Чи хаачих гэж байгаа юм?" гэх эрэгтэй хүний бүдүүвтэр хоолой.... 

Ашш, би ч өнгөрчээ...

Айсандаа зүрх минь бараг л зогсчихсонгүй. Арагшаагаа харвал................Чанёол уу даа? 

Чанёол надруу харан инээлээ. Ямар их айваа... Энэ Чанёолын гэр юм бол би энд юу хийж байгаа юм бол оо?                                                                                                                                                               Чанёол асуултынхаа хариултыг одоо болтол хүлээж байгаа бололтой хөмсгөө өргөн надруу харан зогсоно. 

||Completed|| Sold To KaiWhere stories live. Discover now