Chapter 17

3.3K 183 12
                                    

.:Кено:.

Оройтсон...

Энэ давчуухан газар миний сонсож байгаа зүйл гэвэл Сэүн бид хоёрын удаанаар амьсгалах чимээ байв. Тархи минь түүнийг үнс гэж хэлэх ч зүрх сэтгэл минь хориод байх юм. Сэүн намайг үргэлж жаргалтай нэгэн болгодог шүү дээ...Хэрвээ энэ миний хүсч байгаа зүйл юм бол надад өөр арга зам үгүй бололтой.

Би урагшлан Сэүнрүү ойртож нүдээ анин түүнийг үнсэх гэж байтал гэнэт л намайг түлхээд хаашаа ч юм явчихлаа. Юу вэ? Юу болчих воо? Сэүн өрөөнөөс гараад явчихлаа шүү дээ. Би Сэүнтэй юу ч болж байсан хаашаа ч хамаагүй явна гэж бодож байсан юмсан. Түүнийг алга болж өрөөнөөс гарсны дараа уртаа гэгч нь санаа алдлаа. Эргэн тойрноо харвал Кай гараа цээжиндээ аван ууртай ч биш жаргалтай биш нэг тийм хоосон харцаар хана налан намайг харан зогсож байв. 

"Гэрлүүгээ явцгаая"

Кайг даган өрөөнөөс гараад хувцсаа өмсөж байтал Сухо Кайн мөрөн дээр гараа тавиад "Дүрмээ санаж байгаарай" гэж хэлэхэд нь Кай зүгээр л толгойгоо дохив. 

Бид түүний гэрээс гаран машины зогсоол руу алхаж машиндаа суугаад гэрлүүгээ явлаа. Машин дотор чимээгүй уур амьсгал өрнөх агаад би Кай руу дахиж харж чадахгүй байх гэхээс эмээж байна. Сэүн надад таалагддаг учраас байх л даа. Гэсэн ч Кай надад өөрийнхөө сайн талыг харуулж, мэдрүүлсэн шүү дээ. Түүнийг гэх миний сэтгэл ч бас өмнөхөөсөө өөр болсон.

"Бид гэртээ ирчихлээ" 

"Өө..хмм..заа"

Бид гэрлүүгээ орж иртэл Кай ардаас хаалга хаалаа. Би түүнийг ажиглан зогсох агаад түүний дараагийн үйлдлыг хүлээнэ. "Би орондоо орлоо....сайхан амраарай Нари" гэж хэлээд шатаар өгсөөд гарчихлаа. Ингээд л болоо гэж үү? Өнөө оройн явдлын дараа тэр зүгээр л ингээд явчиж байгаа юм уу? Уг нь түүнийг зүгээр л өрөөрүүгээ орсонд баярлах ёстой атал харин ч эсрэгээрээ сонин болчихлоо.

Өрөөндөө орж ирээд орон дээрээ дээшээ харж хэвтэн зүгээр л энэ бүх зүйлийг сэтгэл дотроосоо авч хаямаар байсан тул нүдээ аньлаа. Удалгүй нойр минь хүрч яг унтах гэж байтал....................цонхруу минь хэн нэгэн юм шидээд байгаа бололтой тасралтгүй чимээ гарч эхлэв. Орноосоо босоод хөшигөө нээгээд цонхоор харвал...

"Юу болоод байна аа?" Харсан зүйлдээ итгэж чадсангүй. "Сэүн!?!?" тэр энд ю-юугаа хийж байгаа юм бол? 

Сэүн надруу гараа даллаад доошоо буугаад ир гэж байгаа бололтой гараа хөдөлгөөд байв. Хаалгаа онгойлгон хэсэг бодлоо." Сэүнийг цонхны минь доор ирчихсэн байхад гарсан нь дээр бол уу? хэрэггүй болов уу? "гээд өөртэйгөө мэтгэлцэнэ. Цонхруугаа ойртоод дахин харлаа. Уг нь ингэж болохгүй байх л даа. 

Тэгсэн ч би үсэрчихлээ...

Бурхандаа талархья! Хоёр давхараас үсэрч байхад амьд байлгаж байгаад нь...

"Ахх...."

Өөрийгөө газар өнхрөөд уначихлаа гэж бодоод нүдээ нээлээ. Гэтэл би Сэүний гар дээр байх агаад тэр намайг үсрэхээс өмнө харж байгаад тосч авсан бололтой. 

"Миний баатар" гээд амандаа бувтналаа. Сэүн өөдөөс минь харан инээмсэглэнэ.

"Үргэлж тийм байх болно".

Түүний хэлсэн үгэнд зүрх минь бараг л зогсохоо шахлаа. Бид хэсэг бие биенлүүгээ ширтэн зогсоно. Яг л амьсгалж чадахгүй байгаа юм шиг санагдчихлаа. Тэр яагаад ийм төгс юм бэ? Би одоо ч түүний гар дээр байх агаад ичсэндээ хацар минь улайчихлаа. 

"Оо! Би одоо буучихаж чадна аа" Сэүн намайг буулгаад би хувцсаа янзлав. "Тэгээд чи яах гэж ирсэн юм?" гээд хувцсаа янзалж дуусаад асуулаа. 

Тэр санаа алдаад эргэн тойрноо харж байгаад "Би чамайг санаад байсан юм аа... Нари" гээд чихэнд минь шивнэлээ. 

Сэүн гараас минь атгаад "Би цаг минут тутамд чамайг бодож байна.  Чиний ямар нэгэн зүйл намайг яг л галзууруулах шахдаг. Би чамаас холдоод явах хэрэггүй байж. Надад чамтай байх боломж байхад би алдсандаа харамсаж байна" гэлээ. Сэүн гарнаас минь атгасаар байшингийн урдаас жоохон холдлоо. 

Би атгасан байх гарлуугаа хараад зүгээр л инээлээ. Надад таалагдаж байна. "Чи үнэхээр эгдүүтэй юм" гээд надруу харан инээлээ. Э-эгдүүтэй!? хацар минь улайгаад л явчихлаа. Сэүн доошоо хараад "Чамайг Кайтай байхыг харахаар надад үнэхээр хэцүү байдаг. Чамайг хүссэнээрээ үнсэж тэвэрч байхад үүнийг хараад намайг ямар их галзуурдагийг мэдэх үү?" гээд ууртай хэрнээ эгдүүтэй царайлна.

Би түүнд энэ бүхний дараа юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. "Тэгвэл танай гэрлүү явцгаая" 

Намайг ингэж хэлсэнд Сэүн их цочирдсон бололтой "Нээрээ юу?" гээд инээмсэглэлээ. 

Би зүгээр л толгойгоо дохив. 

"Заза, тэгвэл явцгаая"

Энэ бүх явдлыг хэн нэгэн эхнээс нь дуустал нь хараад дотроо уурлаж өөрийгөө харааж байсныг Нари мэдэх болов уу?

Ops! Esta imagem não segue as nossas directrizes de conteúdo. Para continuares a publicar, por favor, remova-a ou carrega uma imagem diferente.

Энэ бүх явдлыг хэн нэгэн эхнээс нь дуустал нь хараад дотроо уурлаж өөрийгөө харааж байсныг Нари мэдэх болов уу?

||Completed|| Sold To KaiOnde as histórias ganham vida. Descobre agora