Étoile

231 23 0
                                    


Шөнийн зүүдэндээ би урт хар хүрэмтэй, өглөө бүр 9 цагт номын санг зорин алхдаг идэр насны залуу болсон байлаа. Алхах гудмын хажууд уран барилгууд сүндэрлэх ба тэндхийн тэнгэр бүрхэг байх юм. Мөдгүй бороо асгарч намрын өнгө төрх нь дүүрэн байв.

Мөн 6-р давхарт байрлах гэрт минь хөгжим, замбараагүй бичиг цааснууд, номын тавиур ба ор л байрлана. Цонхоор гаднахыг ажвал болзох хосууд, гудмыг хавтан дээр дүрслэх зураачид, морин тэргүүд үзэгдэв. Тайван агаад төсөөллөөс минь үүссэн зүүд нь төгс байлаа.

04:00Where stories live. Discover now