01:27

147 11 1
                                    

Тэр гэрэл.

Түүний хар урт үсэн дээр тусна. Түүнчлэн нүүрийг нь тодруулах нь үзэсгэлэн гоотой нь юутай төгс зохицно вэ?

Миний ертөнц.

Хотын гэрэл тэнгэр дэх үүлсийг тодруулна.

Түүний нүдэнд сарны гэрэлд тодрох миний ч мөн дүр төрх тодхон үзэгдэж буйг би төсөөлж байлаа.

Бид хэн хэнийхээ өмнө эрх мэдэлгүй шүү дээ.

Түүний амьгсал нүүрэнд минь мэдрэгдэв. Тэгээд юу юунаас илүү хүссэн мэдрэмж уруул дээр. Нэг, хоёр. Үгүй, хязгааргүй.

Миний амьдардаг ертөнцөөс хэд дахин том, тэс ондоо, түүнчлэн өвөрмөц тэр ертөнц нь бүх нууцаа ил болгон хэвтэх нь намайг гайхшруулав.

Хамгийн сайхан нууц нь харцаа огт салгалгүй ширтэх нүдэнд минь үзэгдэнэ.

Миний наран нь түүний гарагийн голд байрлаж, саран минь тэдний дагуул болов. Мөн гарагуудын шөнийг тэр бүсгүйн одод чимлээ.

Эцэст нь жингүйдэл, эмэгтэйн амьсгал, энд одод шатаж байна. Эрх чөлөө нь дуусашгүй. Төгсгөлийг хүсэхгүй. Эхлэх болоогүй.

04:00Where stories live. Discover now