Баяртай, 🌏

150 8 0
                                    

...Тэгээд нэг л өдөр тааз минь хаашаа ч юм бэ, замхарч одоод, би огторгуйд татагдан нисэх юм шиг санагддаг. Задгай сансарт дэлхийг ажиглан нисээд, тойрсон бүгдийг таних үедээ өчүүхэн санагддаг байсан тэр л нарны аймаг маань яасан гайхалтай бүтээл болохыг ойлгох болно. Энэ сансар огторгуй дэлхийн надад алган дээрх хот шиг л санаанд буудаг байсан бол, өөрсдийн тэнхлэгээр эргэх гараг ба тэдний дагуулуудын хажууд би өөрийнхөө л өчүүхнийг ухаарна даа. Нүдэнд минь үл багтах тэр түм буман оддын нэгээхэн хэсэгт би хөвөн нисэх л болно. Өөрийн хөлөгтөө суух үед аль хэдийн цаг хугацаа минь удааширч, эх дэлхийгээсээ холдох тусам би цаг хугацаан аялалд гарсан байх болно доо. Дээш, дээш, улам хурдтай ! Агаарыг зүсээд, агаар мандлаас дээш хөөрөөд ! Тэгээд гэнэтхэн л чимээ аниргүй байдал. Зорьсон газартаа хүрэх үедээ би гэртээ харина. Эх дэлхийг орхиод, ногоон талыг ой тоондоо багтаагаад. Амьд амьтад, магад үзэн яддаг байсан аалзнуудыг хүртэл би санах байх. Хаварт цэцэглэж, намарт шарлан байдаг өөрийн хотоо ч би мөн мартахгүй ээ. Гагцхүү та бүхний цаг хугацаанд хамт оршсон би холдон явах нь л үнэн болж үлдэх болно. Тэгээд хэлэх үгс минь та бүгдэд чин сэтгэлээсээ хайртай гэх талаар хөврөх байх даа. Нисэх өдөр ирэх л болно, гэртээ би харьж л таарна.

04:00Where stories live. Discover now