🌌

113 6 1
                                    

12:3 дөрөвдүгээр цагийн харанхуйг гэрэлтүүлсэн байрны гэрэлт ширээний минь бүтээлэг гэрэлтэж үзэгдэв. Тунгалаг бүтээлгэн доогуур агаар орсонд далайн давлагааг зогсоочихсон мэт л харагдана. Цагийн зүүний цохилт тодхон сонсогдох ба анзаараагүй өнгөрөөсөн нэг л онцгой цагт далайн давалгаа ширээн дээр минь тогтчихож дээ. Харин толгойгоо ийш тийш хөдөлгөх үед эхэн ба адаг нь хэзээ ч харагддаггүй, бүр санаанд буудаггүй өнцгийг харж байх нь тэр. Цаг оройтон буйг анзаарахад маргаашид санаа зовоогүй мэт өөрийгөө тайвшруулаад тухгүй байрлалдаа бүр унтаад өгмөөр санагдлаа. Үргэлж тухгүй орчин дахь тухтай бодлыг минь бусниулдаг нь хөндлөнгийн этгээд байлаа. Хэн ч байж болдог нь их л ганцаардахад хүргэдэг юм. Хэн нэгэн ирээд хажууд минь суухад, хөдөлгөөн үүсгэн чимээ гаргахад нь би юу ч болоогүй мэт амар тайван суухыг хүсдэг билээ. Юу гэвэл, тэр байр байдлыг бус, тэрхүү 'хэн нэгэн'-ийг л үе үе эргэн тойрноосоо үгүйлнэ. Нэг үгээр хэлбэл хүмүүс өөрөөрөө тухтай байх газраа 'гэр' хэмээдэг. Харин би түүнийг 'хэн нэгэн'-ээс хайх ба өөрийгөө 'гэр' хэмээн ойлгох аваас хэний ч хажууд тухтай байдлыг олно гэдгийг мэдэж байлаа. Чиг үл барих бодол дундаа төөрөх аваас шөнийн уртыг үл мэдрэнэ. Дэвтэр үзэг бариад бодлоо эмхтгэн бичвэл тэд бүгд надаас зугтаачихдаг байв. Бичиг харахаас залхсан нүд маань харин анилдан нойроо дуудах нь нэг л хөгжилтэй. Тэртээ холоос(хаа газрыг би мэдэхгүй), "Нааш ир!" хэмээн найзыгаа дуудах нь тайлбарлахад бэрх, бодоход тааламжтай. Нэмж бичих бодлоо харанхуй өрөөнөөс хайхад энэ харанхуй байдлыг удаан хардаггүйгээ, шөнөөс хол байгаагаа ойлгож байлаа. Хүмүүс харин шөнийн гоо үзэмжийг үл мэднэ. Өдөрт дэндүү дуртай учраас өөрсдийн замыг өдөр шиг гэрэлтэй байлгах гэж замын гэрлүүд хүртэл хийдэг. Тэдгээр гэрлүүд нь харин оддыг минь булаачихдаг. Сүүн замыг би яагаад ч олон хүнтэй газраас харж чадахгүй. Харанхуй үгүй бол одод гэрэлтэхгүй, замыг гэрэлтүүлдэг гэрэлтэй үед мөн одод гэрэлтэхгүй. 289

04:00Where stories live. Discover now