10 Би ажлаасаа гарна!

3.4K 357 0
                                    

Айн Нин Сь Чин Яао-н холдсоор байгаа ар нурууг харан гайхан үлдэв.

Ерөнхийлөгчийн нарийн бичиг чинь хүнд ажил хариуцдаг биз дээ!? Бүр элитийн элит байх ёстой биз дээ, тэгсэн энэ эрэгтэй дөнгөж албан ёсны ажилтан болсон юу ч мэдэхгүй намайг сонгоно гэнэ ээ?

Яасан, намайг өөртөө ойртуулаад, дахиад өөрийнхөө дураар оролдох нь уу?!

Хөмсгөө зангидан, Айн Нин түүнийг өөрийг нь таньсан гэж бодсон юмсан.

"Ли ахлах аа, би ажлаасаа гарлаа."

Бүх сэтгэл хөдлөлөө даран, Айн Нин ахлах руу харан ийн хэлэв.

Гэхдээ, тэр тайван байлаа гээд, хэлтсийн ахлах ч гэсэн тайван байна гэсэн үг биш!

"Айн Нин аа, ерөнхийлөгч сая өөрөө чамайг нарийн бичиг болгож сонгож байхад, энэ чинь их сайн зүйл шүү дээ, ингээд л чи ажил дээрээ амжилтанд хүрье ш дээ, яагаад ажлаасаа гарах гээд байгаа юм бэ?"

Айн Нин руу хэд алхам ойртоод, ахлах инээмсэглэн түүнд хэлэв.

Тоглоод байгаарай, энэ Айн Нин-г чинь Сь Чин Яао ерөнхийлөгч өөрөө сонгосон, тэр хэрвээ ажлаасаа гараад явчихвал, ерөнхийлөгчийн үгнээс гарсан гэсэн үг биз дээ!? Тэр үед, ерөнхийлөгч өөрийг нь л буруутгах болно!

Бодохоор л айдас хүрч, нуруугаар хүйт дааж байна.

Гэтэл, Айн Нин үнэхээр шийдчихсэн тул ахлахын айдсыг ч үл тоов.

"Би халагдах өргөдлөө удахгүй бичээд өгчихье."

Доошоо харан Айн Нин ширээн дээрх юмнуудаа хурааж эхлэв.

Тэр сул доройдоо биш, үнэхээр Сь Чин Яао-г болгоод өгмөөр байгаа ч, тэр өөрийгөө яасан ч сатан ерөнхийлөгчийг дийлэхгүй гэдгийг мэдэж байгаа. Тиймээс, тэр зугтсан нь дээр, хол тусмаа сайн.

"Үгүй ээ.../ханиалгах/Кк! Айн Нин наадхаа эхлээд орхичих, миний ажлын өрөөнд ороод ир."

Айн Нин-г юмаа хурааж эхлэхээр нь ахлах сандарсандаа шууд татгалзмаар байсан ч, одоогийн нөхцөл байдлын бодон, эхлээд түүнийг өрөөндөө дуудаад болъё.

Хураахаа болиод, ахлахыг харснаа, бодож байгаад толгойгоо дохин, Айн Нин гаран дахь зүйлсээ тавиад, ажлын өрөө рүү нь хамт явав. Хувиараа ярьсан ч яахав, шууд хурдхан шиг шийдчихье!

Айн Нин-г ахлахын өрөө рүү нь орсны дараа, чив чимээгүй байсан хэлтэс гэнэт шуугиж эхлэв.

"Хөөе, Айн Нин ерөнхийлөгчтэй ямар нэг хүнд хэлэхээргүй явдалтай байсан юм байх даа?"

"Надад ч гэсэн их сонин санагдлаа, тэр хандаж байгаа хандлага нь яг л ерөнхийлөгчтэй өстэй юм шиг."

"Өстэй гэнэ шүү? Харин ч нууц амраг энэ тэр нь болж байсан юм биш үү?"

............

Ингээд л, хүмүүс нэг нэгээрээ ярьсаар байв, энэ нь мэдээж атаархаснаас болсон. Хэн тийм царайлаг ерөнхийлөгчийн харцыг зөвхөн түүн дээр л тус гэсэн юм, бүр сүүлдээ хувийн нарийн бичгээ болгочихдог! Ийм сайхан зүйл яагаад тэдэнд тохиогоогүй юм!?

Үзэл бодлоо ярьсаар байтал, Айн Нин ахлахын өрөөнөөс гараад ирэв.

Интоорын мэт уруулаа жимийн, ажлынхаа ширээний урд ирээд, юу ч хэлэлгүй доошоо харан үргэжлүүлэн юмаа хураав.

"Айн Нин, чи үнэхээр ажлаасаа гарах гэж байгаа юм уу?"

"Айн Нин, чи үнэхээр ажлаасаа гарах гэж байгаа юм уу?"

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Donde viven las historias. Descúbrelo ahora