21 Сь Чин Яао-н хавар ирэх нь дээ

3.1K 321 5
                                    

Айн Нин-д ардаа хамгаалуулан, Гү Шиао Ми бүр сандраад болдоггүй, бас айгаад болдоггүй, тэгтэл, яг бүдүүн том эрийг Айн Нин-г тэврэх гэж оролдохыг хараад, шууд Айн Нин-ийн урд гараад, тэр эрэгтэй гарыг чанга алагдчихав!

"Зайл! Биднээс хол бай!"

Айн Нин-ийн гарыг чанга атган, Гү Шиао Ми маш ширүүн царайгаар том эр лүү муухай харан, Айн Нин-г хамгаалах гэв. Үнэндээ, тэр ч гэсэн айсандаа хөл нь чичирч байв, ямар аймаар юм бэ, айж үхлээ!!!

"Сь Чин, туслах уу үгүй юу?"

Хөлөө давхарлан сууж, энэ мөчийг хараад, Лан Сь хальт Сь Чин Яао руу харав, үнэндээ, тэрний царайнаас ямар нэг мэдээлэл олж харахыг хүсэж байв, жаахан ч гэсэн хамаагүй......

"Дахиад жаахан азная."

Сь Чин Яао-н харц Айн Нин дээр тогтон, ямар ч царайны хувиралгүй байгаа ч тэр нүдээ бага зэрэг онийлгосон байв, харахад бага зэрэг......аюултай мэдрэмж.

Энэ эмэгтэй ёстой нэг, юу ч мэдэхгүй! Ийм замбараагүй газарт бас шударга үнэнийг шүүх гээ юу!? Бас тэр хажуудах намхан эмэгтэй, бас л нэг тэнэг! Бүр хамраа сөхөөд тэр мулгуу эрэгтэйчүүд рүү орилон гэнэ ээ!?

Энгийн үед байсан бол, Сь Чин Яао яасан ч ийм зүйлд анхаарлаа хандуулахгүй, гэтэл яг энэ мөчид, тэр ч гэсэн өөрийгөө яагаад байгааг мэдэхгүй , нүдээ ч өөрөө захирч чадахгүй, ерөөсөө өөр тийш харахгүй байв.

Сь Чин Яао өөртөө зүгээр л Айн Нин бол өөрийнх нь амьдралд анх удаа өөр лүү нь хамраа сөхсөн ганц хүн, бүр эмэгтэй хүн болохоор л түүнд илүү анхаараад байгаа, ийм л байна, энэнээс өөр зүйлгүй гэж хэлнэ.

Тиймээс, тэрний хэлсэн "Дахиад жаахан азная" гэдэг нь "Туслахгүй" гэсэн үг.

Яг энэ үед, эргэн тойрон дох хэд хэдэн эрэгтэй зэрэг Айн Нин болон Гү Шиао Ми руу ойртов. Тэдний хоёр нь бүр Айн Нин руу гараа явуулан, нэг нь бэлхүүснээс нь тэврээд хөдлөх аргагүй болгоод, харин нөгөө нь заваан инээнгээ Айн Нин-ийн цээж руу гараа явуулав......

Сь Чин Яао-н ямар ч нүүрний хувиралгүй байсан царай гэнэт барайгаад ирэв.

"Новш гэж!"

Амандаа хараагаад, хундага барьж байсан гар нь өөрийн эрхгүй чанга атгаж, гэнэт шил хагарах дуугаар хундага хагарчхав. Харин Сь Чин Яао, шууд босоод, том том алхан, Айн Нин-ийн зүг явав.

"(Лан) Сь, ах, ахын энэ үйлдэл, ямар сүртэй байв аа—"

Амаа ангайлган, шуурга шиг Сь Чин Яао-г хараад, Тан И-д их сонин санагдаж, ёооё, энэ үйлдэл, энэ хурд, ахыг тэр Айн Нин гэдэг нарийн бичигтээ ямар ч санаагүй гэвэл, тэрнийг зодож алсан ч тэр итгэхгүй!

"Сь Чин-ийн хавар ирэх нь ээ."

Лан Сь-ийн нүүрэн дээрх инээмсэглэл илүү тодров.

Гоё байна аа, Сь Чин ашгүй нэг эмэгтэй хүнд анхаарч эхэлж байна, тэр тийм удаан ганцаардсан, одоо амьдралын дулааныг мэдрэх цаг нь болсоон......

"Явъя, ахтайгаа явж Сь Чин-д зориулж үр тарья!"

Аяган дах архиа нэг амьсгаагаар дуусгаад, Лан Сь босож зогсоод, Тан И-д хамт биеэ хөдөлгөхийг уриалав.

Аяган дах архиа нэг амьсгаагаар дуусгаад, Лан Сь босож зогсоод, Тан И-д хамт биеэ хөдөлгөхийг уриалав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Where stories live. Discover now