46 Битгий зөрүүдэл!

2.9K 324 2
                                    

Харанхуй шөнө их аюултай, түүнийг ганцаараа ирэхэд тэрний дургүй их хүрсэн, гэтэл одоо бүр ганцаараа явна гэнэ ээ? Гарч донтой амьтанд баригдах гээ юу?!

"Нааш ир."

Материалуудаа хаан, ширээ рүүгээ шидээд, ийн хэлэнгээ Сь Чин Яао сандлаа налав. Тэр бүх үйлдэл, бие төрхийн ихэмсэг байдал, гэрлийг түүнтэй харьцуулахад ч шууд л унтарчих мэт. Харамсалтай нь, Айн Нин түүнд нуруугаа харуулж байсан болохоор харж чадсангүй.

"Ямар нэг хэрэгтэй зүйл гараа юу?"

Эргэж харах ч үгүй, Айн Нин Сь Чин Яао-д нуруугаа харуулсан хэвээр, аль болох тайван аястай ярьж байв.

Үнэнийг хэлэхэд, тэр өөрөө хүртэл энэ мөч дөх өөрийгөө арай л зөрүүд аашилж байна гэж бодож байна! Ерөөсөө хүнд таалагдахааргүй, бас их маягтай!

Гэхдээ, тэр чадахгүй нь, үнэхээр эргэж харах зориг алга, энгийн үеийнх шигээ Сь Чин Яао-тай харц тулгарах зориг бүр ч алга. Учир нь, тэр гэнэт айж эхэлсэн, дахиад түүний өөрийг нь буруутгасан харцтай тулгарахаас айж эхэлсэн. Тэр нь түүнд өөрөө бусдын дургүйцлийг их хүргэдэг гэж мэдрүүлдэг, яг л өмнө нь өөрийн биеэр мэдэрсэнтэй адил......

Хэдэн секунд хүлээсэн ч Сь Чин Яао-н хариултыг олж сонссонгүй, гараа чимээгүйхэн атгаад, Айн Нин хөлөө өргөн яг явах гэв. Гэтэл үүний дараа, тэр нэгэн халуун өвөрт орчхов.

Аа хэмээн уулга алдаад, Айн Нин тэнцвэрээ ч авч амжаагүй байхад, бие нь агаарт хөөрөв.

Гараа явуулан, Айн Нин өөрийн эрхгүй Сь Чин Яао-н хүзүүг тэврэн, үүний дараа л тэр өөрийг нь хоёр гар дээрээ өргөн тэвэрсэн байхыг анзаарав!?

"Сь—"

Айн Нин итгэмээргүй гэх харцаар Сь Чин Яао-г харан, тэр саяхан л өөрт нь дургүйцээд байсан биз дээ? Яагаад одоо болохоор ийм дотно гүнжийн тэврэлтээр өөрийг нь тэврээд байгаа юм?

Нүдээ доошлуулан, Айн Нин-г харснаа, Сь Чин Яао-н нүүрэнд тийм ч их царайны хувирал илэрсэнгүй, зүгээр л түүнийг тэврэн ажлын ширээний өмнө очив.

"Томоотой суугаад хүлээж бай!"

Тонгойн Айн Нин-г сандал дээр суулгаад, зөөлнөөр түүний мөрөн дээр даран, Сь Чин Яао-н хоолой хүн татгалзах аргагүй аястай байх бөгөөд үйл хөдлөл нь ч их захирангуй байв.

Ийн хэлээд, эргэн материалуудаа авахдаа Сь Чин Яао хойшоогоо ширээ налан зогсов.

Доош харан, материалуудаа яг нээхдээ Сь Чин Яао ямар нэгэн зүйл санасан бололтой дахин Айн Нин руу харав.

"Битгий аашлаад бай!"

Дасал болчихсон ч юм уу, Сь Чин Яао тушааж байгаа мэтээр хэлэв. Яг л Айн Нин заавал зөвхөн баярлаж л болох юм шиг.

Сь Чин Яао-н ийм аяс нь хэдийгээр өмнөх шигээ л хүйтэн байх ч, Айн Нин-ийн зүрхний гүнд гэнэт багахан бидэр үүсгэх шиг болов......

Энэ эрэгтэй, үнэхээр захирангуй юм аа!!!

Гэхдээ яагаад ч юм, түүнд их л чихэрлэг санагдаж байна. Түүнийг хүйтнээр буруутгахаас илүү ийм захирангуй байдал нь үнэхээр......дулаахан юм, түүнд их халамжтай санагдах бөгөөд таатай байна.

Баларсан юм, би арай масочист (дээрэлхүүлэх дуртай) юм биш биз дээ?

Нүдээ хэд хэд цавчаад, өндийн Айн Нин Сь Чин Яао-г ширтэн, тэр түүний өмнө ширээ налан ажлынхаа материалуудаа уншиж байна. Тэр нүд хөмсөг гээд л, маш царайлаг, үнэхээр нүд гялбам......

Ингээд л, Сь Чин Яао Айн Нин хоёр, нэг нь зогсож, нэг нь сууж, нэг нь доош харж, нэг нь дээш харж, таазан дахь гэрэл яг л дагинас мэт тэдний эргэн тойронд бүжнэ. Тэр үзэмж, холоос харахад яг л бурханы бүтээсэн төгс зураг мэт, маш үзэсгэлэнтэй байв.

Харин энэ үзэсгэлэнг тэд өөрсдөө мэдэхгүй. Ялангуяа Айн Нин, хэсэг ширтсэний дараа, түүнд гэнэт Сь Чин Яао-н царай нэг л биш санагдаад явчхав, яг л......өвдчихсөн юм шиг?

өвдчихсөн юм шиг?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Where stories live. Discover now