24 Түүнийг айчихна гэж санаа зовоо юу?

3.1K 334 12
                                    

Хэдийгээр тэд нар Шиао Ми-г бас өөрийг нь оролдох гэсэн болохоор тэдний буруу ч, гэхдээ саяхан Сь Чин Яао бас Лан Сь тэд нар шийтгэлийг нь өгчихсөн болохоор, хангалттай.

"Сь Чин Яао, чи тэднийг болиулчих?"

Сь Чин Яао-н хувцаснаас татан, Айн Нин түүн рүү гуйсан харцаар харж, дуунд нь ч гэсэн бага зэрэг өршөөл гуйх аястай байв.

Гэрлэн доор, эмэгтэйн нүд яг л од мэт гялалзан, саяхан доош харсан эрэгтэйн зүрхийг хальт зогсоох мэт болов......

Энэ эмэгтэйн нүдэнд, яагаад жаахан ч гэсэн өшөө хорсол байдаггүй байна аа? Саяхан дээрэлхүүлсэн нь тэр өөрөө! Тэгтэл тэр яагаад энэ өөрийг нь дээрэлхсэн эрэгтэйчүүдийн төлөө өршөөл гуйгаад байгаа юм!?

Айн Нин-г ширтэн, Сь Чин Яао үнэхээр тэрний толгойг нэг чанга нүдчихмээр байна!

Сь Чин Яао-н 27 жилийн амьдралд ямар ч өршөөл гэдэг зүйл байгаагүй, түүнийг уурлуулсан л бол, золиос нь хэр том байсан ч, үүнийг хүртэх ёстой!!!

Тийм болохоор, тэр үнэхээр энэ мөч дөх Айн Нин-ийн сэтгэлийг ойлгохгүй байна.

Бага зэрэг тонгойн, Сь Чин Яао Айн Нин-г харан, татгалзах гэснээ яг хэлэх гэтэл, яагаад ч юм, нэг л амнаас нь гарч өгөхгүй байв......

Яг энэ үед, Айн Нин өөрийн эрхгүй гарыг нь зөөлөн савж, нүдэн дэх хүсэх аяс нь ч илүү тод болов.

"Тэднийг болиул аа, одоо болно."

Энэ үгийг хэлэх үед, Айн Нин-д дахин маш чанга орилох сонсогдож, өөрийн эрхгүй цочин, бас өөрийн мэдэлгүй Сь Чин Яао руу бага зэрэг наалдав.

Ийм харанхуй, аймшигтай нөхцөл байдал, Айн Нин-д ямар нэг сэтгэлзүйн сүүдэр үлдээгүй ч, цочиж, айсан нь үнэн. Яахав тэр анх удаа ийм зүйлтэй тохиолдож байгаа, бүр өөрөөс нь болсон болохоор......

Өвөрт нь байх жижигхэн бие бага зэрэг чичрэхийг мэдрээд, Сь Чин Яао өөрийн эрхгүй хөмсгөө зангидав.

"Бүгд боль."

Сь Чин Яао маш зөөлөн дуугаар хэлсэн ч, тэд түүний дууг сонсоод л шууд зогсож, бүгд түүн рүү харан, дараагийн тушаалыг хүлээж байв.

Нүдээ эргүүлэн, Лан Сь руу далд утгатай харц шидээд, дараа нь Сь Чин Яао ямар нүүрний хувиралгүйгээр эргэж хараад, Айн Нин-г дагуулаад явав.

Лан Сь өөрийн эрхгүй инээмсэглэв.

Ёохх! Хэзээнээс эхлээд, хэрцгий, догшин байдаг Сь Чин Яао эмэгтэй хүний төлөө зай тавьдаг болчхов? Бүр өөрийг нь далдуур энэ залуусыг гүйцэтгэ гэж байх юм? Тэрнийг айлгачихна гэж санаа зовоо юу? Тэр хэзээнээс эмэгтэй хүнд зөөлөнд ханддаг болчхоов!?

Еэээ! Ингээд харахад, Сь Чин-ийн хавар яах аргагүй ирэх нь ээ!!

"Аваад яв, яах ёстойгоо мэднэ биз."

Хамаг сэтгэл хөдлөлөө хураан, эргэж хараад хараад, бага зэрэг хүйтэн харцаар Pub-н з/б руу харав.

"Лан ноён санаа амар байж болно оо, би бүгдийг нь зохицуулах болно."

Тасралтгүй баахан толгойгоо дохиод, з/б тал засан инээсээр, үнэндээ бол дотроо ойлгочихсон байгаа, энэ хэдэн хотын эрх мэдэл атгагчийг уурлуулаад, яаж л гүйцэтгэх вэ дээ!?

"Хөөрхөн хатагтай, явцгаая."

Нүүрэн дээр нь эргээд нөгөө зэвүүн бүдэг инээмсэглэл тодорч, Гү Шиао Ми рүү хөмсгөө өргөн, Лан Сь өөрийг нь дагаад явахыг илтгэн, эндэхийн дуурь ингээд дуусав. Харин Сь Чин Яао-ын тэнд бараг дөнгөж эхэлж байгаа байх, тэр явж үзнэ ээ!

 Харин Сь Чин Яао-ын тэнд бараг дөнгөж эхэлж байгаа байх, тэр явж үзнэ ээ!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Where stories live. Discover now