VI

8K 603 12
                                    

Өглөө босчихоод жагсаалтаасаа "Тусдаа амьдрах" гэсэн хэсгийг дарчихаад дараа нь юунаас эхлэхээ бодов.

Тэмцээн? урьд өмнө нь тэмцээнд орж үзээгүй болохоор өөртөө эргэлзэж байсан ч миний зорилго зүгээр л олон хүний өмнө өөрийн зохиосон аяа сонсгох л байсан юм.

Жоохноосоо ээжийг байхгүйд ганцаараа гэрийн буланд байх төгөлдөр хуурыг өдөр шөнөгүй оролдсоор нэг л мэдэхэд хайртай болчихсон байсан.

Тухтай гэгчинь усанд орж, өөртөө өглөөний цай бэлдчихээд зурагт үзэнгээ цайгаа ууж дуусгав. Гадаа нэг л бүрхэг шувууд олноороо нийлж нэг зүг рүү нисэлдээд үүнийг дагаад миний муу совин ч бас татаад эхлэв.

Сургуулийн хаалгаар биш сургуулийн хашаагаар ороход л тэдний намайг харах харц урд өмнөхөөсөө илүү жихүүцмээр байгааг хараад би бага зэрэг гайхлаа

"Яаж ингээд явж чаддаг байна аа"

"Ээжийгээ дуурайсан юм байна л даа"

"Ээж нь их хурлын гишүүдтэй явдаг болохоор тэгээд энэ одоо зүгээр явж байгаа юм" гэх яриа сургуулийн хонгилд явахад хагас хугас сонсогдож байсанд сайн ойлголгүй ангируу оров. Бас л өнөөх харцнууд.

Жэхи: Хүүх хэн ирсэнийг хараачээ, чамаас ч их зүйл гарах юмаа яаж ингэж бүх зүйлийг цогцлоож чаддаг байна аа

-: Аймар юм

Жэхи: Хөөе одоо нэг тайлбар тавихгүй бол бид үнэхээр чамайг хог шаараар харах болно шүү

Би инээчихээд: Аль хэдийнээ тэгж хардаггүй бил үү

Жэхи: "Энд ганцаархнаа юм байж хаанаасаа ийм их зориг гараад байдаг юм бол гэсэн аргагүй л хүн алсан болохоор тэр биз тийм үү" гэхэд би юу гэж хэлэхээ мэдэхгүй гацав.

Тэд яаж мэдчихсэн юм?

Жэхи: Бид чиний хуучин сургуулийн нэг найзтай танил болсон юм л даа тэгсэн харин их зүйл олж сонсоод үнэндээ би маш их гонсойж байна хэмээх худал урвайв.

-: Ээж чинь бас биеэ үнэлэгч гээ биздээ, ээж нь тийм юм чинь чиний ийм байх аргагүй л юм

-: Хүн алчихаад яаж ингээд зүгээр яваад байгаа юм алуурчин байж

Энэ үед чихийг минь 2 дулаан гар дарж би тэдний яриаг сонсохгүй болсондоо баярлаж байсан ч ганц л хүн үүнийг хийх болохоор би түүнээс хөндийрөөд: Битгий

Ким багш: Хов ярихаас өөр хийх юм та нарт алга уу, юу ч мэдэхгүй байж битгий амныхаа зоргоор ярьцгаагаад бай. Тэр та нарын бодож----

[Completed] The bad main character Where stories live. Discover now