XXXXI

5.4K 460 13
                                    

Гэртээ орсон даруйдаа би орондоо бодол болон хэвтэв. Агаарт суун бодлоо цэгцлэе гэж бодсон ч Чанёол болон нөгөө хүнээс болоод чадаагүй юм байна. Ингэхэд нэрийг нь ч асуугаагүй юм байна. Гэхдээ надад түүнтэй ярилцан хажууд нь суухад тайван бас дахин тайван мэдрэмж төрсөн бололтой.

Гэнэт л түүний асуулт намайг дахин тавгүйтүүлэв. Үнэхээр Бэкхён надтай адил сэтгэдэггүй бол яах вэ.

Түүнийг надад хайртайг мэдэх ч тэр сэтгэлдээ хоёр хүнийг давхар багтааж байвал яах вэ.

Би мэдэхгүй шүүдээ хүлээнэ гэсэн амлалтандаа хүлэгдэж, хайртай гэдэг үгийг өдөр бүр өөртөө хэлэн итгүүлсээр өөрийнхөө сэтгэлийг тэр минь хуурч байвал яах вэ. Дурсамж, дассан сэтгэл хоёртоо баригдан тэр бүсгүйг хайрлах хайраа үл тоож байгаа бол яах вэ.

Би тэдний дундах нэг ч зүйлийг мэдэхгүй шүүдээ. Цуг байхдаа тэр минь түүн рүү яаж хардагийг, тэр бүсгүй хайртад минь хэрхэн эрхэлдгийг, тэдэнд ч бас үнэ цэнэтэй дурсамж байгаа тэр нь юу болохыг, өглөө сэрээд хажууд нь унтах тэр бүсгүй хэрхэн харагдаж тэр минь түүнийг хэрхэн энхрийлж бүр цаашлаад тэр бүсгүй түүнд минь хэрхэн таашаал өгдгийг би юу ч мэдэхгүй. Үзэсгэлэнтэй. Сайхан ч биетэй.

Дутууднуу гэхээс илүү гарахааргүй өөрийгөө би хэсэг голон хэвтлээ.

Үнэхээр амьдралыг ном гэж бодон тэр хүний хэлдгээр энэ төгсгөл биш дөнгөж эхлэл байвал ... Би лав үргэлжлүүлэхгүй. Үлдсэн түүнгүй хуудсуудыг бүгдийг урж хаяад түүнтэй байсан сүүлийн мөчдөө гацан, уншигдаад дууссан тэр цөөхөн хэсгүүдээ дахин, дахин нэг нэгээр нь эргүүлсээр ... эргүүлсээр л эцэст нь элэгдэн гандаж, урагдсан хуудаснууд л үлдэх биз.

Бодлыг минь таслан бэлхүүсээр минь түүний гар орж ирэн өөртөө наан халуун амьсгаа нь хүзүүнд минь мэдэгдэв. Би зүгээр л түүнд тэврүүлээд унтахыг хүссэн болохоор цааш харсан чигтээ хэвтсээр ямар ч хөдөлгөөн бас авиа гаргасангүй.

Тэрээр хүзүү, эгэм, мөрөн дээр минь удаан үнсчихээд "Уучлаарай бас хайртай шүү сайхан амраарай" гэж хэлээд явуулахгүй гэсэн шиг чангаас чанга тэврэв.

Үнэндээ нойр хүрсэнгүй. Бүхэл шөнөжин нэг зүйлээ бодож тархи минь хэтэрхий сэргэг хоносон тул 8 болохтой зэрэгцэн орноосоо босон усанд орчихоод нүүрээ будан тольны өмнө суулаа. Толинд түүний хөдлөх харагдаж удалгүй тэр орныхоо толгойг налан намайг араас ширтсээр сууна.

[Completed] The bad main character Where stories live. Discover now