VIII

8K 550 6
                                    

Би үнэндээ юу ч ойлгохгүй нь. Хэн түүнд миний амьдралын анхны бас сүүлчийн аялалыг бусинуулах эрхийг өгсөн юм?
Юу хүссэнээ дураараа хийж явдаг хогийн амьтан. Яагаад миний алхам тутамд үзэгдээд байгаа юм бэ? Хэзээнээс миний амьдрал түүнд хамаатай, хэзээнээс миний амьдрал түүний сонирхлыг татахуйц болчихсон юм бэ?

Бэкхён: Чи ингэж харахаа больж болихгүй юу

Би хажууд сууж буй түүнрүү тасралтгүй ширтэж байгаад буцан нүднийхээ даруулгыг чихэвчтэйгээ зүүгээд хойш сандлаа налан гүнзгий амьсгаа авав.

Хэлэх ч үг олдохгүй нь.

Бнкхён: Чи унтах гэж байна уу

Бэкхён: Намайг сонсож байгааг чинь мэдэж байна аа чи сургууль дээр ч гэсэн дуу сонсдоггүй мөртлөө байнга чихэвч зүүдэг биздээ

Би нүдний даруулга чихэвчээ огцом хөдлөн тайлаад: Чи энд ямар хараал идмэрээ хийж байгаа юм

Бэкхён: Харин чи

Би: Би эхлээд асуусан

Бэкхён: Амрах гэж л

Би: Танихгүй хүмүүс шиг л байцгаая, угаасаа бид энд ингээд юм яриад сууж байхаар сайхан харилцаатай хүмүүс биш

Бэкхён: Амлаж чадахгүй нь дээ

Би зүгээр л нүдээ эргэлдүүлэн утсан дээрээ дуу тавин буцан нүдний даруулгаа чихэвчтэйгээ зүүв.

"Миний сонсдог дуу байна" гэсээр миний нэг чихний чихэвчийг аван чихэндээ хийснийхээ дараа хэлэв. Харин би зүгээр л унтчихсан юм шиг дүр үзүүлсэн нь дээр гэж бодсон юм.

Бэкхён: Чи унтаагүй биздээ

Бэкхён: Чи надад таалагдах гэж миний сонсдог дууг судлааюу гэхэд би нүдний даруулгаа аван: Чи яагаад өөрийгөө ийм өндөрт үнэлчихсэн юм? Хэн чамд бүх охин сайн байдаг гээд хэлчихсэн юм

Бэкхён: Хээе, хээе тайвшир л даа би зүгээр чамайг жинхэнээсээ унтаж байгаа үгүйг шалгасан юм

Би: Ингэхэд хичээлээ яачихаад---- аахххх нээрээ тийм л дээ хүссэн бүхнээ хийдэг гэдгийг чинь мартчихаж

Бэкхён: Надад санаа зовооюу

Би: Яагаад ядаргаа болоод энд явж байгаа юм бол гэж гайхсандаа л тэр

Бэкхён: Чи бүтэн 5 цаг унтаж өнгөрөөх гэж байгаа юм уу

Би: ...

Бэкхён: Дахиад л

Би амлаж байна. Тэр бүтэн 5 цаг намайг унтуулаагүй. Хажууд юм ярьсаар л байсан. Бас хамгийн их гайхаж байгаа зүйл нь тэр яг анх надтай уулзаж байсан үеийнх шигээ байгаа явдал. Яагаад хэзээ ч намайг үл тоож, доромжлож, сэтгэл рүү минь хар үгс шидэж байгаагүй юм шиг  бяцхан жаал шиг хажууд чалчиж явааг нь ч мэдэх юм алга. Түүний яриаг үл тоосоор тээшээ аван онгоцны буудлаас гарав.

[Completed] The bad main character Where stories live. Discover now