Elf & Hunter 2

331 48 1
                                    

Эл өдөр дадал болсоноороо Юнфэрлука Карло мод налан хэвтэж харин түүний налсан модны дээрээс зүггүйхэн гялтганасан нүд ширтэнэ.

Карло өнөөдөр унтсангүй. Яагаад ч юм нэг юмыг маш нухацтай бодож буй мэт харагдаж байлаа. Өнөөх нүдний эзэн ч бас...

Эцэст нь нэг юм Карло хариултаа олсон мэт гэнэт босон "Чи намайг хэр удаан ширтэх гээв ? Магадгүй дахиад арав, хорин жил үү ? Чи намайг бүхэл бүтэн есөн жил дагалаа. Гэвч ганц ч удаа сүр бараагаа харуулсангүй элф минь ! Буугаад ир !" хэмээн захирангуй өнгөөр хэлэхэд модон дээрх элф цочин зог тусав.

Бүхэл бүтэн есөн жил өнгөрчихсөн юм гэж үү ? Аргагүй дээ. Угаас элф бид хүн шиг цаг хугацааны урсгалтай ч биш...

Өнөөх элф аажуухнаар газар буун Карлогийн өмнө зогслоо. Карло түүнийг сонжих мэт нүдээ гүйлэгнүүлэн харах ажээ.

"Юу чамайг намайг дагахад хүргээв ?" Карло толгойгоо гилжийлгэсээр ийн асуувал "Чи" гэх ганцхан үг л хариултанд нь ирлээ. Карло нүдээ аниад нумаа аван"Уйтгартай юм" хэмээгээд сумаа элфийн зүг чиглүүлэв.

Mr. Lil MeowWhere stories live. Discover now