Elf & Hunter 3

264 52 4
                                    

Ойд анир чимээгүй байдал ноёлжээ. Саран авхай одон хүүхдүүдээ дагуулсаар мөнх хөх тэнгэртээ шигдсэн байх агаад шалдар булдар газрыг гэрэлтүүлнэ. Хадан цохион дээрээс чонос улилдах дуу гарч одоо л нэг харих ёстойгоо санасан мэт Карло мөрөн дээрээ агнасан элфээ тохон гэрийн зүг гэлдэрэв.

Тэрээр гэртээ орон "Би ирлээ" хэмээхэд дуу цангинасан, халуун дулаан уур амьсгал бус харанхуй хүйтэн амбаар л угтан авах ажээ. Мөрөн дээрх элфээ буйдан дээр эвтэйхэн тавин галаа асаахаар завдахад "Танайх үргэлж ийм байдаг юм уу ? Миний есөн жил орохыг мөрөөдсөн газар минь юмсан. Төсөөллөөс жоохон өөр юм аа ? Гэхдээ зүгээр дээ одоо би байна." гэх өнөөх элфийн дуу сонстов.

"Эрээ цээргүй юм ! Чи үнэхээр сайн жүжиглэсэн. Гэхдээ хэтэрхий тэнэг байна. Сум хараад өөрөө үхчихдэг элф байна ч гэж юу байхав." Карло байж болох хамгийн хүйтэн өнгөөрөө ийн хариуллаа.

"Би чамайг хууртсан гэж бодсон юмсан. Чи ч хатуу самар юм даа." хэмээгээд өнөөх элф далавчаа дэлгэн дээш хөөрөв.

"Чи л ганцаараа намайг судалсан юм шиг байна уу ? Би ч бас чамайг мэднэ шүү. Намайг арван зургаатай байхад чи намайг унтчихсан байна гэж бодоод урд минь савсганасан бас болоо ч үгүй уруул дээр минь үнссэн санагдаж байна. Бас унтаж байхад минь өөрийнхөө нэрийг байн байн шивнэсэн. Нел байх аа ?"

Өнөөх элфийн чих үзүүр хэсгээрээ ягаараан хүрэхэд тасарчихмаар нимгэн далавч нь маш хурдан хурдан дэвэгдэж байлаа.

"Дуу......ол" хэмээн сонсохын аргагүй зөөлөн шивнэхэд Карло ярвайн "Юуг ол оо ?" хэмээн лавлахад өнөөх элф чангаар "Дуугүй бол " хэмээн өхөөрдөм гэгч нь хэлэв.

Тийм ээ. Энэ л хоолойг өдөр бүр сонсохын тулд есөн жил тасралтгүй ойруу явсан юм.

Mr. Lil MeowWhere stories live. Discover now