1

290 58 2
                                    

Нар зулай дээрээс төөнөн халуун өдрийг улам л халуун болгож байлаа.

Юнги хүйтэн голд хөлөө дүрэн сууж амандаа ямар нэгэн дуу аялана.

Хусог хажууд нь зогсон "Ямар дуу дуулж байгаа юм ?"

Юнги голын усны тусгалд өөрийгөө харсаар "Мэдэхгүй ээ..."

"Ээ ? Яагаад ?"

"Санахгүй байна. Гэхдээ мэддэг дуу бололтой."

Хусог гараараа нарны туяаг халхалсаар "Тийм дээ. Санахгүй байгаа ч мэдэх ёстой."

Юнги инээд алдан "Юугаа яриад байгаа юм ? Санахгүй байж яаж мэддэг юм ! Би чамайг мартчихвал... Чамайг хэн гэдгийг чинь мэдэхгүй тоохгүй зөрнө. Энэ яг л утасны дурсамж шиг биш гэж үү ?. Нэгэнт л устгагдсан бол дахиж татхаас нааш сэргэхгүй..." гэсээр учир битүүлэг нүүрний хувирал гаргалаа.

Хусог гараа доош буулган Юнгигийн мөрөн дээр нойтон алчуур тавиад "Хэдэн хормын дараа ч чи намайг танихгүй болж магадгүй. Дэвтэр дээрээ ямар нэг юм бичихгүй юм уу ? Намайг санах код ч юм уу "

Юнги хусогийн зургийг авч дэвтэр дээрээ наагаад "Надад шүүс аваад ирээч ?"

"Ойлголоо доо. Хүнд тушаачих юм зүгээр харуулахгүй гээд л хэлчихгүй !" гэсээр хошуугаа унжуулан цааш харан үглэнэ.

Түүнийг явсаны дараа Юнги зурагны доор ганц үг бичээд дэвтрээ хаалаа.

Яг юу гэж бичсэн юм бол ?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 13, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Mr. Lil MeowWhere stories live. Discover now