|1|

160 13 4
                                    

Нарны гэрэл нүүрэн дээр минь тусахад гүн нойрноосоо сэрлээ. Утгагүй амьдралд минь дахиад л нэг шинэ өглөө нэмэгдэх нь тун харамсалтай л юм. Хэвшмэл болсон хэдэн үйлдлүүдээ давтан амьдрах шиг утгагүй зүйл энэ дэлхий дээр байхгүй байх.
Доошоо буун өглөөний цайгаа уун суухдаа аав ээжийнхээ талаарх бодох бодол минь огт арилсангүй. Би тийм ч их хайрыг хүсэхгүй байна гэхдээ ядаж өглөөний цайгаа хамт ууж хэсэгхэн болов ч харилцан яриа үүсгэхсэн гэж хүсэн сууна. Эцэг эх минь ажлын төлөө төрсөн гэмээр магадгүй хүүхэдтэй гэдгээ ч мартчихсан яваа тийм л хүмүүс.

Сургуулийн цагаасаа хожигдохгүйн тулд дугуйгаа унан сургуулийн зүг явлаа. Анхны цалингаараа авсан бяцхан өөртөө зориулсан бэлэг минь. Цаг завтай үедээ өөрийн сонирхлоороо ажил хийдгийг минь ээж минь мэдчихээд ихээхэн уурласан учир ажлаасаа гарахаас өөр аргагүй болсон нь тун харамсалтай.
:Хэжин
Би: "Лэе ?"
Лэе: " Ямар сонсгол муутай юм бэ? Би чамайг өчнөөн дуудаад бүр сүүлдээ ардаас чинь гүйлээ. Дахиад л бодолд автсаар байгаад миний хэлэхийг сонсоогүй юу?"
Би сулхан инээмсэглээд:" Тэгчихсэн юм шиг байна. Үнэхээр сонссонгүй ээ хэтэрхий бодолд автчихаар чи яадгийг минь мэдэн биз дээ."
Лэе:" Яагаад өнөөдөр ийм гунигтай байгаа нь уг нь их гоё зүйл төлөвлөсөн юмсан. Чиний байгаа байдлыг хараад бүр хиймээргүй болчихлоо. За за би орлоо."
Лэеийг сургууль руу гунигтай орохын хараад сэтгэл санаа минь дахиад л бүр гүн ангал руу уначихлаа.
Бага байхад минь Лэеийнх манайх хоёр хөрш байсан юм. Бид хамтдаа тоглож бүхий л зүйлийг хамтдаа хийдэг байсан. Сургууль руугаа үргэлж хамт явдаг байсан ч ахлах ангид орох үед бидний хамтдаа явах цөөрч дуугарах нь ч хомс болсон. Хааяа намайг гунигласан үед хажууд минь байж инээлгэдэг ч гэсэндээ багын өхөөрдөм залуу дэндүү өөрчлөгдсөн нь харамсалтай.
Сургууль руугаа орох болгондоо анхны минь тэр мэдрэмж хэзээ ч арилдаггүй.... дахиад л хэвшмэл болсон зүйл хүн болгоны харц над дээр тусах нь залхмаар эсвэл гунигтай ч юм уу...
Анги луугаа ороход бүгд л өөрийн гэсэн хамтрагч, найзтайгаа суун өчигдрийн тохиолдсон зүйлсээ эсвэл болзсон залуус охидоо ярин инээлдэн атаархаж байна дэндүү их.
Багш дадал болсноороо орж ирэн нөгөө л утгагүй зүйлсээ ярьж эхэлнэ. Ангийн багш ч гэлээ хүүхдүүддээ хичээлээ орох ёстой биз дээ би л нэг ангийн багш нь гэсэн шиг.
Багш: " За тэгэхээр манай сургуулийн урлагийн наадам эхлэх гэж байгаа тийм учраас эртнээс сайн бэлдэж орох ёстой шүү. Бас нэг юм хэлэхэд ангийн бүх хүүхдүүдээ хамруулан шүү. " багшийг гарахад хүүхэд болгон л шуугилдаж эхэллээ. Лэеийн найзууд гэх хүүхдүүд л жил болгон урлагийн наадамд оролцож дэд байрын эзэлдэг болохоор надад тийм ч их сонирхол төрсөнгүй.
Бэкхён:" За энэ удаад оролцдоггүй хойш суудаг хүүхдүүд бүжгэнд оролцоно тэгэхээр хичээлийн дараа үлдэн шүү."
Би иймэрхүү зүйлд ормооргүй байна.. Түүний хэлсэн үгнээс болж хэзээ ч өөртөө дахиж урлагийн наадамд оролцохгүй гэж амласан юмсан.
Чанёол:" Хээе, Бэк надаа лав таалагдахгүй байна. Манай ангид зарим нэг хүмүүс нь бүжиг байтугай гараа ч эвтэйхэн хөдөлгөж чаддаггүй учраас би лав энэ удаад ялагдахыг хүсэхгүй л байна шүү."
Хүүхдүүд над руу харан түүний хэлсэн үгэнд шоолон инээлдэнэ.
Би сул дуугаар:" Би орохгүй байсан ч зүгээрээ."
Чанёол инээн:" Хэн чамайг оруулах гээд байгаа юм айн. Тэнэгтэхээ больж үз чи бол манай ангийн хамгийн том асуудал учраас оролцуулах хүн байна гэж бодсон юм биш биз дээ."
Бэкхён:" Андаа одоо болио, арай хэтрүүлчихлээ."
Чанёол:" Угаасаа л үнэн биз дээ, яасан түүнээс болж манай анги арчаагүй сураггүй ангид хожигдох шахсан. Лэе чи хэлэхгүй юм уу ? Түүнийг манай ангийн асуудал гэж та нар бүгд  хэлчхээд одоо арчаагүй амьтад шиг яагаад чимээгүй суугаад байгаа юм."
Дахиж тэвчиж чадахгүйн тэр үед миний буруу байсан ч яагаад мартчихаж болдоггүй юм бэ?
Лэе инээмсэглэн:"Одоо тайвширсан дээр байх Ёол, би энэ удаад бүжгийг хариуцаж авах болохоор чи оролцоод байх хэрэг байхгүй гэж бодож байна. Хэжинд би өөрөө бүжгийн нэг нэгэнгүй заагаад өгчих болохоор хог новш шиг урсгаж байгаа үгээ цэгнээд амаа татчих. Энэ удаад чамд ийм үг хэлхээс өөр сонголт байсангүй."
Лэе над руу удаанаар ойртон ирээд гараа сунган:" Хэжин аа, энэ удаад ангийнхаа төлөө биш миний төлөө бүжгийн төрөлд орох уу?"
Би түүний үгээс зөрж чадан гэж үү? Багийн тэр бяцхан залуу буцаад ирчихсэн юм шиг яг л сахиусан тэнгэр мэт
Би түүний сунгасан гар луу нь хараад буцан түүн лүү инээмсэглэн хархад
Лэе улам гараа сунган:" Бид чинь найзууд биз дээ, алив ээ миний гар өвдөх нь.."
Тийм ээ бид найзууд....
Зүгээр л найзууд...
Гэхдээ  би яагаад түүнээс илүү зүйл хүлээгээд байгаа юм бол....
Вотэ сэт бичээрэй.

Endless..Where stories live. Discover now