|2|

60 13 4
                                    

   " It took only a few moments to fall in love with u, but it is taking me forever to move on

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

" It took only a few moments to fall in love with u, but it is taking me forever to move on..."

----------

Лэе: "За жоохон завсарлага аваад эхэлцгээе."
Аах бүжиг гэдэг их хэцүү зүйл юм. Магадгүй миний хийх зүйл биш байх.
Бэкхён:" Гайгүй биз дээ, ядарч байвал амраад байж бай. Лэе бүжгийн үед их хатуу болчихдог болохоор хатуу үг хэлбэл битгий тоогоорой."
Би инээмсэглээд:" Үгүй ээ, харин ч их гоё байна. Лэе надад хөдөлгөөн техник болгоныг зааж өгч байгаа болохоор зүгээрээ түүний хэлсэн үг болгонд гомдоод байвал яах болж байна."
Лэе хөгжим тавиад:" За, дахиад эхнээс эхлээд бэлдэцгээе. "

1 2 3

Гэнэт хөгжим унтрахад хүн бүрийн харц хаалганы зүг лүү эргэлээ. Улаан намирсан даашинзаа кеттэй хослуулан өмссөн үзэсгэлэнтэй эмэгтэй инээмсэглэн зогсоно. Хэний ч харцыг булаамаар дур булаам төрхтэй.
:" Намайг санасан уу залуусаа?"
Кай:" Сура, Францаас хэзээ ирсэн юм?"
Сура:" Танихгүй хүмүүс шиг байх шив аливаа ирж тэврэхгүй юм уу?"

Залуус бүгд л очин түүнийг тэврэн асуултаар булахын хархад тэд үнэхээр дотно байсан бололтой. Ганцхан Лэе л тэднийг холоос ширтэн зогсохыг хараад хэн гэдгийн таамаглахад хүргэв. Түүний надад ярьдаг байсан охин нь ирчхэж үзэсгэлэнтэй бас дур булаам гэгдэх тэр эмэгтэй...
Сура түүний урд очин инээмсэглэн:" Намайг санаагүй юм уу, чамайг бодон энэ хүртэл ирж байхад чинь балиар амьтан" гэж хэлэхтэй зэрэгцэн Лэе түүнийг чангаар тэврээд:" Санасан, зөндөө их санасан. Чиний төсөөлснөөс их."
Би ч бас би ч бас чамд тэврүүлээд ийм үг сонсож болохгүй гэж үү? Дахиад л чиний дотно хандсан үйлдлүүдийг чинь бодоод аз жаргалдаа умбаад мартчихаж тэр эмэгтэй нь тухай ...чиний өдрийн бодол шөнийн зүүд болсон эмэгтэйг мартчихаж...чиний харц одоо л гэрэлтэж байна. Яг л жоохон хүүхэд хүсэж байсан дуртай амттанаа аваад гэрэлтдэг тийм харц
Сураг түүний гараас атган наашаа харах үед би юу хийх эсэхээ сайн ойлгосонгүй. Энэ үед магадгүй илүүдэж байгаа хүн нь би байх.
Сура инээмсэглэн:" Энэ хэн бэ? Их хөөрхөн охин байна. Анх удаа л та нарыг надаас өөр охинтой зааланд бүжиглэж байхыг хараад их гайхлаа шүү. Эсгүй бол манай хэдийн нэгнийх нь найз охин уу?"

Зүгээр л чимээгүй зогсохоос өөр юу ч хийж чадсангүй. Ярих болгонд нь тэр охин луугаа ширтэх түүний харцнаас болж юу ч ярихыг хүсэхгүй байна.

Сэхүн:" Манай Лэеийн анхны хайр шүү дээ Сура. Сайн харж байхгүй бол хаврын салхи шиг алдчихав даа."
Түүний шоглон хэлсэн үгэнд том нүдлэн түүн лүү харахад Лэе инээмсэглээд:" Юугаа яриад байгаа юм тэр зүгээр л миний найз. Энэ удаад сургуулийн урлагийн үзлэгийн бүжгэнд бид хэдтэй хамт орох гэж байгаа юм"

Чиний хувьд зүгээр л найз.. магадгүй хэн ч биш гэж хэлүүлэхээс илүү өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй байх тийм үү?

Суа:" За та хэд бэлтгэлээ хийдээ би гарч багштай уулзах хэрэгтэй байна. Амжилт залуусаа бас Хэжинаа амжилт үзүүлээд өгөөрөй."

Лэе түүнийг гарах хүртэл нь инээмсэглэн ширтэнэ.
Би ч бас чиний хацрын хонхорхойнуудыг чинь гүн болтол инээмсэглүүлдэг хүн чинь байхыг хүсэж байна. Яг л хуучны адил...

Бэлтгэл үргэлжлэн нилээн орой дууссаны дараа бүгд хоолонд орохоор явах тухай ярилцана зогсоно.
Бэкхён:" Хэжин аа явцгаая."
Лэетэй хамт хөтлөлцөн явах Сура луу хараад:" Уучлаарай энэ удаад би явж чадахгүй юм шиг байна. Хоёр гурван бие даалтаа хийгээгүй үлдээсэн болохоор амжихгүй юм шиг байна. Та хэд харин сайхан хооллоод эрт гэртээ харьцгаагаарай."
Бэкхён хөмсгөө зангидан:" Удахгүй болохоор явцгаая тэхүү, хамтдаа өдөржин шөнөжин бүжиглэсэн нэгнээ орхиод хооллон гэхээр надад тийм ч таатай санагдахгүй байна."
Би:" Уучлаарай."
Цаанаас Чанёол гүйсээр ирээд :" Яасан бэ Бэк? Явахгүй юу хийгээд байгаа юм цаа хэд чинь машинд хүлээгээд байна."
Бэкхён:" Харин Хэжин явахгүй гээд байхаар нь түүнээс шалтгааныг нь асуугаад ."
Чанёол муухай хараад:" Явахгүй боль зүгээр орхиоч дээ алба биш. Үнэхээр чухал ажилтай бол бид хэдтэй яваад хэрэггүй байх гэж зөвлөгөө өгмөөр байна. За хүлээж бай ардаас хурдан ирээрэй."

Бид хоёр хэсэг бие бие лүүгээ ширтэн зогсож байгаад

Бэкхён:" Тэгвэл гэр лүү гээ болгоомжтой яваарай. Их харанхуй болчихсон болохоор "гээд халаасаа ухан түлхүүртэйгээ холбосон байсан жижигхэн чийдэнгээ салган өгөөд "наадахаа аваад яв энэ хавиар их харанхуй болохоор жоохон гэсэн ч замыг чинь гэрэлтүүлэн гэж найдаж байна."
Бэкхён бол найзуудаасаа тэс ондоо хүн бүрт туслахыг хүсдэг үргэлж бусдад инээмсэглэл бэлэглэхийг хүсдэг тийм л залуу. Гэхдээ түүний оронд Лэе байсан бол....
Би инээмсэглээд:Баярлалаа, би болгоомжтой харьчих болохоор надаа санаа зовоод хэрэггүй ээ. Одоо яв даа найзууд чинь хүлээж байгаа. Баяртай." гээд инээмсэглэн харанхуй зүг уусан алга болох охин луу харан: " Лэед атаархаж байна. Ийм үзэсгэлэнтэй охиныг өөртөө сайн болгосонд нь дэндүү их атаархаж байна."

Endless..Where stories live. Discover now