|5|

52 13 4
                                    

-You killed me emotionally,but made me stronger mentally for that i love u

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-You killed me emotionally,but made me stronger mentally for that i love u.

•••••••••••
Тэр орой Лэеийн хэлсэн үг яг л зүүд мэт мэдэхгүй нь хэнд итгэхээ. Магадгүй Бэкхёнаас асуух хэрэгтэй байх гэхдээ зориг минь хүрэхгүй бололтой.

/Сургуулийн гадаа/
Утас дуугарах чимээгээр арай гэж цүнхээ ухан утсаа гаргахад ээж залгаж байлаа.
Ээж минь тэр тусмаа өөрөө над руу залгаж байна гэдэг дэлхийн хамгийн ховор тохиолдол байх. Хэлүүлэх юм байвал туслах эсвэл үйлчлэг эгч нараар л яриулдаг хүн гэнэт залгах болсон нь гайхмаар.
Би:"Байна уу?"
"Ээж нь байна. Тарсан бол Жан захирлын хүүтэй хамт гэрт нь хүрээд ирээрэй. Аан бас аль болох эелдэг байгаарай хэдий багадаа тоглож өссөн ч хамаагүй харьцаж болохгүй шүү.Ойлгосон биз?
Би:" Ойлголоо."
Ээж минь над руу ийм л зүйлээс болж өөрөө залгахыг бодоход хөрөнгө оруулалтын талаар ярих гэж байгаа бололтой. Хүний бөгс долоох шахам байх юм.. Баячуудын амьдралаа гэж.

Аль болох сургуулийн үүднээс холдоод Лэег хүлээх гэтэл
Сэүн:" Хөөе"
Би түүн лүү удаанаар хараад:" Намайг дуудаад байгаа юм уу?
Сэүн:" Тийм ээ чи."
Би:" Яах гэсэн юм?"
Сэүн уг нь дажгүй хүн болгонтой эрх тэгш харьцдаг ч хааяа түүний тоглоом шоглоом дэндүү ихэддэг л дээ яг л хоолондоо давс тааруулах гэж байгаад хамаг давсаа асгадагтай адил.
Сэүн инээнгээ:" Зүгээр л дуудмаар байсан юм. Болохгүй байсан юм уу? "
"Тэгвэл явлаа." гэж хэлэхтэй зэрэгцэн Лэе сургуулиас гарч ирэн:" Надгүйгээр хаашаа явах гээд байгаа юм." гэж хэлээд алхсаар Сэүний хажууд зогсоод ёжлон инээмсэглээд :" Чи уг нь одоо бие даалтаа Бэкхёнд өгөх ёстой биш бил үү? Кай чамайг сургуулиар дүүрэн хайлаа." гэж хэлэхтэй зэрэгцэн Сэхүн над руу даллаад сургууль руу хурдан гэг чинь гүйн оров.
Лэе:" За явах уу? Машин сургуулийн хойно байгаа."
Яагаад ч юм Сэүнийг гарынхаа аясаар хөдөлгөсөн тэр байтугай найз биш юм шиг л харьцсаныг нь бодохоор уур хүрэн хамт явах хүсэл унтарчхав. Өөрчлөгдөөд байна өдөр ирэх тусам.
Би:" Чи түрүүлээд явдаа. Би гэрээрээ дайраад очно." гэж хэлэхэд Лэе инээмсэглээд:" Зүгээрээ, би чамайг гэрт чинь хүргээд өгье тэгээд цаашаа хамт явцгаая."
Би урдаас нь инээмсэглэн:" Хэрэггүй дээ. Зүгээр би гэртээ жоохон удаж магадгүй."
Лэе нүдээ байхгүй болтолоо инээмсэглэн шүдээ зуугаад:"Зүгээрээ би хүлээж байя гэж хэлсэн шдээ. Явцгаая" гэж хэлэн хажууд минь ирээд гарыг минь атгаад:" Зүгээр хамтдаа явцгаая. Бид үргэлж хамтдаа харьдаг байсан үеээ дурсаад.... тэгэх үү?"
Гайхалтайн анх удаа л тэр над руу аргадаж буй өнгө аястай хэлж байна. Тийм ээ хуучнаа дурсаад....явцгаая
"За" гэж хэлэхэд мөрөн дээр минь гараа тавиад:" Хэжин аа бага байхад би чамайг байнга үүрдэг байсан одоо чиний ээлж ирсэн байх." Лэе дээр минь үсрэн гарахад золтой л газартай наалдчихсангүй.  Аймшигтай хэн энэ хүнийг ийм хүнд гэж санах юм бэ?
Би амьсгаадсаар:" Лэее дийлэхгүйн ээ.. Б..и яг үх..эх юм шиг байна."
Лэе доош буун инээмсэглэнгээ үсийг минь сэгсийлгээд:" Би бага байхдаа яг чам шиг ийм байдалд байсан."
Бурхан минь би үнэхээр ичиж үхэх нь яаж ичилгүй үүрүүлж явдаг байсан байна. Намайг тэр үе дээ гахай эсвэл усны үхэр гэж боддог...ааах мэдэхгүй нь ээ ичиж үхэх нь.
Би хоолойгоо засаад:" Чи л өө-рөө үүрээд байдаг байсан биз дээ. Би ямар дуртайдаа..." гэж хэлэхтэй зэрэгцэн Лэе доошоо суугаад:" Алив хурдал гахай шиг охин минь. Чамайг одоо хэр турсныг харья." 
Зүрх минь яг л цээжнээсээ гарах гэж буй аятай л цохилно. Өнөөдөр Лэе ямар хөл дээрээ боссон болоод ийм ааш гарагаад байгаа юм бол бурхан минь
Би зөөлөн нуруу луу нь түлхээд:" Хөөе, миний тэр жин яах вэ? Танай найзууд тэгээд нөгөө хөөрхөн охин хараад буруугаар ойлгочихвол яах юм?"
Лэе босонгоо "Ийм болохоор л, хийх үйлдэл ярих шалтаг болгондоо заавал асуудал гаргаж ирдэг. Тэд мэдлээ гээд яана гэж сайн даа л гайхна биз. Хүмүүсийн ганц сайн хийж чаддаг зүйл биз дээ? "
Би түүнд үүрүүлэн явахдаа энэ дэлхийн хамгийн азтай охин гэж өөртөө цол олгов. Харамсалтай нь тэр цол нь хэдхэн секундын хүчинтэй

Бид хоёр чимээгүйхэн явсаар сургуулийн ард ирэхэд Лэе намайг буулгаад:" Хэжин аа би чамд нэг л зүйлийг яг одоо хэлэхгүй бол болохгүйн.."
"Юуны талаар?"
Лэе гараас минь бариад :" Бэкхёны талаар, үнэндээ чиний мэдэж байгаа Бэкхён миний мэдэж байгаа Бэкхён хоёр тэс ондоо. Чамайг урдаа суулгаж байгаад сэтгэлээр чинь тоглоод хаячих чадалтай тийм л хүн. Бэкхён чамтай ойртож намайг буулгаж авах гэж иймэрхүү үйлдлүүд хийж байгаа юм.Тийм учраас аль болох Бэкхёнаас хол бай." түүний хэлж буй ярьж буйгаас нь харвал үнэхээр тоглоом биш бололтой гэхдээ би итгэхгүй нь.
Би түүний нүд рүү харан:" Яагаад надад энэ бүхнийг хэлж байгаа юм? Бэкхён чиний сайн найз биз дээ?"гэхтэй зэрэгцэн Лэе чих рүү минь ойртон зөөлөн шивнэлээ.

" УЧИР НЬ ЧИ МИНИЙ ХУВЬД ЧУХАЛ НЭГЭН УЧРААС"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 10, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Endless..Where stories live. Discover now