|4|

62 15 4
                                    

"A winner is just a loser who tried one more time

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"A winner is just a loser who tried one more time. Unknown"

Ойлгохгүйн Бэкхёныг ч тэр түүнийг. Би бэкхёнаас гараа салган:" Одоо болно. Надаа чиний наад байгаа байдал чинь таалагдахгүй байна. Яагаад найзуудтайгаа надаас болж маргаан үүсгэж байгаа юм. Надад уурлаж буй Бэкхёнаас илүү найзууд луугаа инээмсэглэл тодруулан хардаг хөгжилтэй Бэкхён таалагддаг. Тийм учраас найзуудтайгаа очиж ярилцаад ойлголцоосой гэж хүсэж байна."
Бэкхён :" Хүсэхгүй байна. Яагаад би тэд нартай ярилцах ёстой гэж?"
Би:" Учир нь чи ийм хүн биш болохоор."
Бэкхён инээн:" Чи намайг тэгээд хэр мэддэг юм бэ дээ? Жоохон хөгжилтэй л юм. Өөрийгөө бодсон чинь өрөвдөлтэй санагдчихлаа." гэж хэлэн гараас минь атгаад чангаар:" Чи намайг хэр мэддэг юм бэ? Аливээ хэлээч дээ."
Би түүний нүд рүү харан:" Мэднэ. Маш сайн мэднэ. Чамайг өөрийгөө мэддэгээс илүү."
Бэкхён зүрхэн дээрээ гараа тавин:" Тэгвэл яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Энэ хоосон зүйлийг."
Би удаанаар хацранд нь хүрээд:" Яагаад б..айгаа юм бэ ?Бэкхёнаа" түүний уйлж буй төрхийг хараад юу хийхээ мэдэхгүйн.
Бэкхён:" Ахх, энэ хараал идсэн нулимс яагаад гараад байна аа. Одоо хичээлийн чинь хонх дуугарах болчихож явдаа." түүнийг орхихыг хүсээгүй ч явах хэрэгтэй байх. Бэкхён ч бас ганцаараа байхыг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Анги луугаа явах хооронд Лэе Бэкхёны чихэнд юу гэж шивнэсэн бол гэх бодол салсангүй. Лэеийн царай ч тэр зүгээргүй байхыг бодоход үнэхээр ноцтой зүйл байсан бололтой.
Анги луу ороход хүн бүрийн харц над дээр тусна. Лэе болон түүний найзууд Бэкхёны сандлыг ангийн хойно шидчихсэн байв. Би тэд нар луу аль болох харахгүйгээр суудал руугаа явлаа. Энэ нүднүүдийг болдог бол ухчих юмсан.
Хичээл орсоор сүүлийн цаг завсарлах үед Лэе инээсээр миний ширээ лүү чиглэн ирлээ.
Лэе:" Хэжин өнөөдөр завтай юу?" хөөх энэ хүн надаас бас ингэж асуух үе ирдэг л юм байна.
Би:" Яасан. Би бие даалттай болохоор."
Лэе инээн:" Аав ээжүүд өнөөдөр орой хоол иднэ гэсэн. Тэгээд чамайг дагуулаад ир гээд."
Би толгойгоо дохин:" Тэгье ээ . Аав ээж өнөөдөр надад юу ч хэлээгүй шд"

-
Сэүн:" Андаа. Өнөөдөр зүгээр л чимээгүй байхгүй дээ. Лэе ямар гэдгийг мэдсээр байж."
Бэкхён ёжлон инээн:" Яасан? Болохгүй байсан юм уу? Арай та нарыг наашаа намайг үхтэл нь зод гэж явуулсан юм биш биз дээ."
Кай инээн:" За юу гэж дээ хөгшөөн. Чи ч бас бид нарын найз шүү дээ. Одоо харих гэж байгаа юм уу?"
Бэкхён:" Мм яасан."
Кай инээн:" Зүгээр л."  сургуулийн ардуур явж байтал гэнэт
Сэүн:" Тэр юу вэ?" гэж хэлэхтэй зэрэгцэн урд нь үнсэлцэн зогсох Лэе Хэжин хоёрыг хараад Бэкхён амандаа хараал урсган очих гэтэл Хэжин учиргүй инээн гэрийнхээ зүг гүйгээд явчихав.
Сэүн удаанаар Бэкхён лүү хараад:" Би чамд хэлсэн." гэж хэлэхтэй зэрэгцэн Лэе хүрч ирэн:" За ямар байна хөгшөөн. Гэнэтийн бэлэг таалагдаж байна уу?"
Бэкхён инээн:" Маш их. Саяны хийсэн үйлдлээс чинь харвал Хэжин чинийх хэзээ ч болохгүй харагдаж байна. Аан нээрээ чамд гэж хэлэхэд битгий хоёр нохойгоо над руу явуулаад бай. Ноход хэтэрхий их хуцахаараа ядаргаатай байдаг юм.Хэжиныг дахиж ийм байдлаар оролдвол би тэр үед зүгээр байж чадахгүй гэдгээ хэлчихье."
Бэкхёныг явах гэтэл Лэе түүний мөрнөөс нь барин зогсоогоод:"Хөгшөөн би нээрээ чамд чухал зүйлээ хэлхээ мартчихаж. Хэжин бид хоёр маргааш болзоно. Сайхан биш гэж үү? Би хэлсэндээ нохой эзэн лүүгээ дайрвал дараа нь юу болдог гэдгийг. Чамд гэж хэлэхэд би чиний наад хараал идсэн амнаас чинь гарч буй үг хэлийг их тэсэж байгаа шүү. Аан чи ч бас цагтаа миний нохой байснаа санаж байгаа биз дээ." Лэе ёжлон инээн:"Өшөө хэдэн үг хэлчихвэл чи өмдөндөө тусаачих байх андаа.За баяртай."
Бэкхён:" Хараал ид. Бүгдийг нь хараал идэг."

Endless..Where stories live. Discover now