2. 1р хунтайж

228 24 2
                                    

Эхэндээ би энэ ертөнцөд юу хийхээ ч мэддэггүй байсан.

Би замын осолд орсон. Тэгээд нүдээ нээтэл өөрийн уншдаг уран зохиолдоо орчихсон байсан.

Үнэн гэвэл... би гэртээ буцаж очиж чадахгүй..

Би энэ үнэнтэй эвлэрэх гэж бүтэн жил болсон.

Эцэст нь би үнэнтэйгээ эвлэрч амьдарж эхлэсэн.

Удалгүй надад зохиол дээр гардаг шиг гэрлэх санал ирсэн.

"Тэгхээр энэ хүрээд ирэх шив, би түүхийг өөрчилж чадахгүй.Тиймээс урсгалаар нь амьдарж амь гарах хэрэгтэй!"

Би өөрдөө ийн хэлсэн ч ордон гэдэг аймшигтай газар. Шинэ эцэг эх минь 15хан настай охиноо ямар ч эргэлзээгүй зарсан тийм л хүмүүс.

Ордонд надад ямар ч итгэж найдах хүн үгүй. Энэ ертөнцийн надад ямар ч гэр бүл найз нөхөд үгүй...

Ээжээ.... би буцмаар байна..

***

Ёоо явж явж гол дүрийнхээ гарт үхдэг мал дүр байхдаа яахав дээ.

Гэснээс энэ өрөө чинь?!!

Бурхан минь, хунтайж бид 2 чинь дөнгөж л 15тай шдээ.

Энэ хүмүүс! Хүүхдүүдээс юу хүлээгээд ингэж.... тусдаа өрөөнд...

Өө. Энэ өрөө хунтайжийг энд байгааг мартуулахаар шоконд оруулжэээ.

Би хоолойгоо засаад "С-сайн уу? Бид 2 2уулаа чацуу юм чинь хүндэтгэлгүй дуудаж болно биздээ?"

Гэхэд тэр надруу эргэж нэг муухай харчихаад буцан урагш харан суув.

Хөөх муу бацаан чинь өөрт нь таалагдахгүй байгаагаа огтхон ч нуусангүй.

Тийм дээ, түүнийг хүчээр гэрлүүлсэн байх...

Дургүй байх нь аргагүй...

Би инээмсэглээд аль болох эелдэгээр "Мэдээж нээрээ болохгүй шүүдээ, би чинь нэг муу бароны хүүхэд харин та чинь титэмт хунтайж шүүдээ"

Гэхэд хунтайж дурламаар хоолойгоор "Х-хүссэнээрээ л бол"

Би орлуугаа үсрэн хэвтэхэд тэр надруу эргэн харлаа. Тэр үнэхэээээр царайлаг...

Гэхдээ уучлаарай.. эгч нь жоохон хүүхэд сонирхдоггүй.

Би " ахх, энэ гэрлэлтээс болоод үнэхээр их ядарсан ч ингээд хэвтсэн чинь хамаг ядаргаа гарчихсан юм шиг л санагдаж байна"

Баатрын эхнэр болон амьдарсан ньWhere stories live. Discover now