5.

150 25 4
                                    

2 хоногын өмнө.

Дунмины талаас:

Яг одоо би сэлмийн бэлтгэлээ хийж байна. Энэ багш нь үнэхээр залхмаар.  Ийм амархан юмыг Жонсүк ч чадна шдээ. Ашгүй нэг юм дуусгаад хархад Санхээ ирсэн байлаа. Түүнийг яг яах гээд байгааг сайн ойлгохгүй байна. Анхандаа түүнийг хатны хүн гэж их сэрддэг байсан ч өдөр ирэх тусам тэр бодлууд замхардаг.

"Дунмин аа"

Би " яах гэж ийм газар ирсэн юм?"

Тэр өөдөөс минь хүүхэд шиг инээгээд " Чамайгаа дэмжих гээд "

"Хаха, тоглосон юм аа, ийшээ суу ярих юм байна"

"Энэ өчигдрийн талаар.... би үхэхийг хүссэн. Чи яагаад намайг аварсан юм гэсэн утгаар байгаагүй шүү. Би яагаад үхэхийг хүснэ гэж. Харин ч илүү удаан амьдармаар байна" гээд тэрээр тэнгэр өөдөө харан нэг амьсгаа аваад надруу гүн бор нүдээрээ ширтэн " би хатны сонгосон эхнэр чинь, яагаад намайг аварсан юм гэж асуусан төдий " гэж хэллээ.

Би " Би хэлсэн биз дээ, өрөөндөө үхсэн охины цогцос байлгамааргүй байна аа гэж"

Санхээ " тэгвэл одоо надад уурлахаа больсон биз дээ "

Би " би чамд уурлаагүй ээ, бас... чамайг үзэн яддаггүй" гэхэд тэр надруу гайхсан харцаар хараад удалгүй дөлгөөхөн мишээв.

Санхээгын авчирсан амттангуудыг идэж байхад тэр надруу ойртоод чихэнд минь "Хатан чиний ордноос гарж юу хийдгийг мэдчихсэн. Бас чадваруудаа аль болох дараарай. Чиний нууц хөзрүүд шүү дээ " гэж хэлээд юу ч болоогүй юм шиг урдахаа идэж эхэллээ.

Би "Ким Санхээ... Чамайг юу бодож явдагыг би мэдэхгүй юм. Чи яагаад ийм төвөгтэй зүйлс бодож явдаг юм бэ?  " гэхэд тэр бялуугаа зажлангаа " зүгээр л... би чиний эхнэр шүү дээ. Үргэлж хажууд чинь байх хүн.... ийм зүйлсийг ч бодож сэрэмжилж байхгүй бол болохгүй шүү дээ" гэж хэлээд инээмсэглэлээ.

***

Өмнөх шигээ хана даван гарах үед Роки хуучирч элэгдсэн нөмрөг барьсаар угтлаа. 

Бид ой дундуур алхах үед тэр "та юуг ингэтлээ бодно вэ?"

Би " миний эхнэр. Ким Санхээ... өөрийгөө миний тал гэж хэлсэн"

Роки " хатан л түүнд тэгж хэл гэж хэлээ биз "

Би " тийм дээ чиний зөв...."

Би аль хэдийн бидний гэрлэлтийн цуу яриаг сонссон. Намайг нэр хүндтэй Мин сайдынхатай ураг барилдуулахгүйн тулд хатан Ким Санхээг ашигласан. Харин Ким Инсан маш их өртэй учраас хатанд охиноо зарсан. Тэр гэр бүлийн өрнөөсөө болж ордонд зарагдсан. Би түүнийг өрөвдсөн ч хатан түүнийг сонгосон гэх үнэнг мартаж болохгүй. Гэхдээ..... хатны сонгосон хүйтэн сэтгэлт нэгэн байх ёстой байхад тэр шөнө зүүдэндээ "ээжээ" гээд уйлж байсан..... Чи яг аль тал юм бэ? Ким Санхээ.
***

Баатрын эхнэр болон амьдарсан ньHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin