4.

192 23 1
                                    

"явж хатанд мэдэгд"

"Ашш, ямар ядаргаатай ханхүү вэ?"

Гэсээр Дунминыг хайхаар харуулын ахлагчийг холдох үед хунтайж бутан дундаас хурдхан гаран гүйгээд хана даван ордноос гарлаа.

Роки " Та хоцорлоо. Оргодол хунтайжаа " гэсээр гартаа байгаа нөмөргөө сарвайхад хунтайж түүнийг нь нөмрөөд " Явцгаая " гээд инээмсэглэлээ.

***

Гэхдээ хатан нэг зүйл мэддэггүй.

Дунмин ордноос гаран ирээдүйд түүний хүлэг баатрууд болох хөлсний цэргүүдтэй хамт байдаг.

Тэдний тусламжтайгаар Дунмин хатанд мэдэгдэлгүйгээр сэлмийн урлагийг сайн сурдаг байлаа.

Хатан хааны зорилго бол Дунминыг нэр хүндтэй болхоос нь өмнө дайны үеэр алах.

***

Хатан хаан " Тэгээд ямар шалтгаанаар хунтайж ордонг орхидог юм?"

Би " Тэр хөлсний цэргүүдээр сэлмийн урлаг заалгадаг. Өөрөөр хэлбэл тэр таны сэлмийн багш нарт итгэдэггүй. Тэр маш удаанаар сурч байгаа учраас түүнийг би амжилттай сурж байгаа гэж бодохгүй байна."

Хатан хаан " Чи яаж зарц нарын олж чадаагүй мэдээллийг ч олж чадав?"

Би зохиолыг чинь уншсан тиймээс юу болдгыг нь мэдэж байгаа.

Гэхдээ мэдээж үнэнээ хэлж болохгүй.

Би нүдээрээ инээгээд " Хунтайж ердөө 15хан настай хүүхэд. Би түүнээс эвтэйхэнээр асуухад тэр хариулсан юм"

Хатан хаан үл итгэсэн байдалтай над руу хараад " тэр зивүүн хүүхэд хэзээ ч тэгэхгүй "

Тйим ээ, үнэн. Тэгж их дарлуулсан хүн хэзээ ч хүнд ийм амархан итгэхгүй.

Би " Би түүний эхнэр нь. Энэ их нөлөөлсөн байх л даа..."

Би маш шийдэмгий хоолой гаргахыг хичээсэн. Учир нь ийм үг хэлсэн болхоор.

"Хатантаан, би таны нүд чих байж чадна."

"Би 15 настай хүүхдээс мэдээлэл олоод байж чадна."

Хатан хаан " надад хэлээч, хариуд нь чи юу хүсэж байна."

Би " үнэ цэнэтэй амьдармаар байна."

"Хэзээ мөдгүй хаягдах хог, зарц нарт ч үл тоогдсон нэгэн баймааргүй байна. Тиймээс би одооноос хийх зүйлээ эхэлнэ."

Хатан их удаан над руу ширтээд " Чи миний багийн үетэй ижил юм"

Тийм шүү дээ! Энгийн язгууртан айлаас төрсөн Кан Арим гайхалтай нэгэн болхыг хүсдэг. Тэр эхлээд хааны хатан болсон. Харин одоо хааны эх болхыг хүсэж байна.

Баатрын эхнэр болон амьдарсан ньWhere stories live. Discover now