8.

244 36 10
                                    

Түүнээс сүүлд явуулсан захианы хариу ирсэн.

Бас 3 ширхэг гоёлын мод.

Захианд дурдахдаа :

"Энэ мод чамайг санагдуулдаг."

Яг юу нь надтай адилхан байгаа юм бэ?

Эргэж ирхээр нь заавад түүнээс асуунаа!

"Түүнд баярлалаа гэж хэлээрэй, ингэхэд таны нэр?"

"Ким Мёнжүн. Хүсвэл Эм Жэй гэж дуудаарай хатагтай"

Би түүнрүү ойртоод чихэнд нь ийн шивнэлээ.

"Одоо миний хэлэх зүйл маш чухал учраас заавал сонсоорой.

Ким Мүнбин. Энэ хүн хатны тал.

Тэр нууцаар мэдээлэл дамжуулж байгаа"

Намайг хэлж дуусхад түүний нүд бүлтрэх шахам томроод " байж боломгүй юм! Тэр багаасаа л ханхүүгийн дэргэд байсан.!"

"Итгэх итгэхгүй чинь чиний л дур. Гэхдээ энийг ханхүүд заавал хэлнэ гэж амла."

Тэр эргэлзсэн шинжтэй надруу хараад "О-ойлголоо."

Тийм ээ мэдээж Дунмин миний үгэнд итгэнэ.

Би түүнд мэдээ дамжуулсан. Харин одоо энэ моднуудыг яадаг юм билээ?

"Нана, энэ моднууд цэцэрлэгт багтах уу?"

"Цэцэрлэгт ахиад мод тарих зай байхгүй ээ, гүнжээ "

"За байз... тэгвэл ханхүүгийн ордны гадаа тарьцгаая " гэхэд түүний нүд байдгаараа томроод "Ю-юу эрхэм дээдсээ. Хунтайжийн ордон луу явах юм уу?"

"Тийм ээ"

Ямар нэгэн юм болсон гэж бүр мэдрээд байна!

***
Хэдий ордонд эзэн нь байхгүй ч үйлчлэгчид харшийг нь арчилсаар байх ёстой. Бас тэдэнд цалинг нь өгдөг.

Хэдий Дунмин ордонд эргэж ирэхгүй байлаа ч энэ арай дэндэнэ ээ! Цонх нь хагараад, хог шороондоо дарагдчихсан. Манай байрны хажууд байдаг балгас шиг болчихсон байна шдээ!

Улсын мөнгө идлээ идлээ гэхэд яаж ингэж ихээр нь идэж чаддаг байна аа! Ямар манай улсын сайдууд байгаа биш дээ!

/дандаа өмнөх цаг хугацаанд байсан юмнуудтайгаа зүйрлэж байгаа шүү. Солонгосын байр, солонгосын сайдууд /

***

"Нүүна, би ирлээ. "

"Жонсүкаа энийг хардаа"

Yayımlanan bölümlerin sonuna geldiniz.

⏰ Son güncelleme: May 09, 2019 ⏰

Yeni bölümlerden haberdar olmak için bu hikayeyi Kütüphanenize ekleyin!

Баатрын эхнэр болон амьдарсан ньHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin