[2.2] Далайн байцайны үлгэр

1.4K 212 8
                                    

    Жэнни угаасаа л элдэв зүйл ярих дургүй тул амаа үргэлж жимийж, дуугаа хураан явна, Лиса байнга л компьютер оролдож суудаг тул түүнд юу хамааралгүй, мөн тэр хоёрын хооронд буй байдлыг харвал Лиса болон Жэнни хоёр бие биетэйгээ тийм ч дотно биш аж. Чэёон ч тэр элдэв зүйл асууж, шалгааж яриа өдөхөө болиод дургүйцсэндээ юу эсвэл үл тоож байгаа ч хэрэг үү мэдэхгүй, заримдаа бүр дуу ч үгүй болж, хааяа надад ирж учиргүй наалдчихна. Эсвэл гэнэт л их дуу орж, тэнгэр дуугарч байгаа мэт ярьж байгаад гэнэт чимээгүй болно. Гэнэт ааш нь хөдлөхөөрөө нуруугаа харуулаад суучихна. Над дээр элдэв янзын зүйлс хааяа туршина, дорвитой үр дүн гарахгүй байна гэж миний буруу ч мэт уурлана гээч. Бяцхан муурын зулзага шиг эвхэрч ирээд л удалгүй наалддаг тул би түүний энэ хоёрдмол ааш занд сүртэй анхаарахаа ч больсон юм.

    Үүнээс илүү түүний энэрэл болон тусламжийг нь авахыг үнэнхүү хүсдэг Лиса хоногийн хорин дөрвөн цаг намайг үзэн яддаг тул, энд буй хүмүүсээс миний гэр бүлийн талаар мэдээлэл олж чадах цор ганц хүн хэдий ч би түүнээс юу ч горилж чадсангүй. Олзны хүн байж хэт их зүйл хүсэх нь үхлээ эрж буйтай л ижил шүү дээ. Иймэрхүү зэвхий хоосон байдлаар л бид гурван хоногийг ардаа орхив.

    Чэёоны крюкс бол түүнийг Солонгост ирээд шууд л худалдаж авсан машин, гэхдээ тэр баавгайн амьдралаар амьдардаг тул бараг ийм машинтай гэдгээ ч мартчихсан байсан, бараг л Лиса сануулсан ухааны юм ярьсан, яв ягаан өнгийн биш гэхдээ бага зэрэг туяатай, улаан өнгийн л гэж хэлэхэд зохимжтой машин дөрвөн хүнд бол яг таарч байв. Чэёон бид хоёр арын суудалд, Лиса мэдээжийн жолоочийн хажууд, Жэнни үргэлж жолоо барина. Бидний ард урдаас гүйж буй үхдлүүд тийм ч том асуудал биш, салхи татуулан хурдалж, зарим тэгш нам дор газарт машины хурд зуун километр цагаас ч халиад явчихна, бараг л зуун дөч хүрдэг юм. Чэёонд энэ нь бүр жинхэнэ хөгжилтэй, цонхоор гараа гаргаж ангалзахдаа хэчнээн дуртай. 

    Энэ хавийг урьд нь юу гэж нэрлэдэг байсныг мэдэхгүй ч далайгаас харьцангуй хол барилгуудын нурж үрэгдсэн байдал нь ч бага, ямар ч л байсан бидэнд газар доор байрлалтай нэгэн ашиглаж болох лаборатори олсон юм. Зарчмын хувьд бол Лиса олж, Чэёон бүтэн өдөржин үр дүн гарахгүй байна гэж гомдолсонтой холбоотой. Би түүнд хэд хэдэн үхдлийн цогцос авчирж өгсөн ч өмхий байна, хэт гэмтчихэж, арай илүү бүтэн, дээр үнэртэй юм олж ир гээд нөгөө талаас ийм ч юм хэрэгтэй гээд л... Бүр Жэнни хүртэл түүнийг дуугүй болгохыг нэг удаа оролдож байв. 

INFERNO: Destruction [Completed]Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin