[4.3] Эрдэмтдийн тѳв бааз

988 158 9
                                    

    Би ѳѳрийн доор гурван эмэгтэй, хоёр эрэгтэй дүүтэй, миний удаах, надаас дѳрвѳн насны зѳрүүтэй дүү маань миний Еэри. Тэр бага байхаасаа л дуугүй, бүрэг, хүмүүстэй элдэв зүйл ярилцах дургүй, гэрийнхэнтэйгээ ч ойртож дотносохдоо муу, бусадтай үзэл бодлоо солилцох дургүй хүүхэд байсан. Үдэш бүр би түүний урт үсийг нямбай гэгч нь сүлжиж ѳгѳн унтуулдаг байсан ба би Гванжу уруу явахаас ѳмнѳ Еэри үсээ бүр огтолчихсон юм. Түүний үс богинохон болчихсон учир би түүний үсийг сүлжиж ѳгѳхѳѳ больсон. Еэри урсаж байгаа ус шиг дѳлгѳѳн, номхон нэгэн байлаа. Харин миний урд зогсох, итгэлтэйгээр энэ хүмүүсийг уриалах хүн тэс ѳѳр аж. Ѳѳртѳѳ бат итгэлтэй, үг бүр нь хүмүүсийг мѳхѳѳх талаар хэлэлцэх тэр минь.

    Саравчтай малгайгаа доошлуулан дарсаар би царайгаа халхлан, хүмүүсийн дундуур шингэн хойшоо ухарлаа. Еэри миний тѳрсѳн дүү, үнэн зүрхнээсээ хайрлах нэгэн ч ийм нѳхцѳлд түүнд үзэгдвэл бүх зүйл буруугаар эргэнэ.

    Том ачааны, арван ч том чиргүүлтэй машин удалгүй ирж, дотроос нь хайрцаг хайрцаг буунууд гаргаж ирэн бидэнд тараалаа. Хүн бүрд нэг том, жижиг буу мѳн хоёр ч тэсрэх бѳмбѳг, зарим тусгай цэргүүд нь том, том буу ч авж байлаа. Мѳн цэргийн хамгаалалтын малгай, хар ѳнгийн хантааз, ногоон ѳнгийн ѳмд ч тараав. Бүгд тэр дороо авах зүйлсээ аваад, машинуудад хуваагдан сууна.

    Хүмүүс тэр машинууд руу хуваагдан сууж эхлэхэд, би ч ялгаагүй дунд нь орон суув. Зургаадугаар хаалга хѳшүүргээр эргүүлж л нааш онгойдог ба түүнийг нь хэчнээн хүн түлхэж, онгойлгосоор л үлдэв. Ойр хавьд байх манаач цэргүүд болох хар хантаазтай хүмүүс ч тэдний нэг аж.

    Эд нар хоорондоо юу ч ярилцахгүй нь жийрхэм. Тэд энгийн хүнээс элдэв ялгагдах ялгаа байхгүй, яг л бидний нэг юм шиг харагдана. Би тэдний нэг биш гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд бараг амьсгалаа түгжиж, миний уруул чичирснээ нуух гэж доошоо тонгойж байв. Толгой дотор минь Еэригийн гараа ѳргѳѳд, нүдээ ч цавчилгүй ярих тѳрх байн байн үзэгдэнэ.

    Хоёр цагийн турш шороон зам дээгүүр сэгсрэгдэж, ямар ч чиглэлгүй явна. Тэд хоорондоо тѳлѳвлѳгѳѳ солилцсонгүй, баг ч болохгүй байхыг бодоход дор бүрнээ урьд нь иймэрхүү зүйл хийж байсан туршлагатай байх гэж бодлоо. Орос охин шинэ даалгавар гэж хэлснийг нь бодоход энэ хүмүүс урьд нь юу эс хийсэн байх вэ дээ?

    Ирэх ёстой газартаа очсон нь илт, биднийг буу гэж дохин, ачааны машины ард талын хаалга онгойлгогдов. Гадаа харанхуй, үүлсийн цаанаас цухуйх сар арай хийж л барин тавин орчныг гэрэлтүүлнэ. Бууж ирэн, би эргэн тойрноо хараачилж, хаана эрдэмтдийн тѳв бааз буйг нүдээрээ дурандсан ч олсонгүй. Цэргүүд цэх зогсон нэг хэсэг нь жагсаж эхлэх ба бид ойролцоогоор арван ачааны машинтай хѳдѳлсѳн мѳртлѳѳ, энд ердѳѳ хоёр нь л байсан ба зѳвхѳн манай машинд байсан хүмүүс л доошоо буусныг би ойлголоо. Зэргэлдээ машин дахь хүмүүс тэндээ суусан хэвээрээ байгаа ажээ.

INFERNO: Destruction [Completed]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon