[2.9] Эгч дүүс

1K 177 18
                                    

    Би унтсаар л байна. Юу ч үгүй харанхуй, ямар ч чимээгүй газарт ганцаараа суугаад л байна. Гарт минь дулаахан хѳнжил, ямар нэгэн хүний гар мэдрэгдэнэ. Нүдээ нээхийг хүсэх ч зовхийг минь хацартай минь оёсон мэт л байна. Би унтсаар л байв. Ѳвдѳж бас бодлуудын минь дундуур Жэнни орж ирнэ. Нүдээ хүчилсээр нээвэл хүрэн ѳнгѳтэй намхан тааз ѳѳдѳѳс угтах аж. Нүд маань сайн харж ѳгѳхгүй бүрэлзсээр байх бол, хэн нэгэн гараас минь атгаастай л байв.

    Сэрээд харвал Лиса миний гараас атгасаар хажууд минь унтана. Би түүнийг сэрээхийг хүссэнгүй, аяархан ѳндийн бослоо. Том оврын автобус ч мэт, орос кино дээрээс л харж байсан чиргүүлтэй ачааны машин гэж болмоор машин мэт санагдав. Гаднаас нь харахад ямар гэдгийг нь мэдэхгүй ч, ард тал нь бараг л байшин шиг бѳгѳѳд, би хийлдэг гудсан дээр хэвтэж байлаа. Би Лисаг сэрээсэнгүй ѳндийгѳѳд урагшаа алхвал, ѳглѳѳ болж байгаа бололтой гадаа бүдэгхэн. Би Жэнниг л хайна. Тэр зүгээр болов уу?

    Би бүхээгийн ард ирээд, даавууг сѳхвѳл Жэнни машин бариад явж байв. Тэр дуугүй л урагшаа ширтэх аж. Толиндоо хальт намайг хараад түүний нүд томроод, шууд л машинаа зогсоочхов. Гэр машин шиг л энэ машинд жолоочийн суудлаас хойшоогоо сэлгүүцэх нь хүнд зүйл биш аж. Тэр ѳндийн босож ирээд л биеийг минь тас ороон тэвэрлээ.

    - Би болсон бүгдийг нь сонссон, эгчээ. Миний тѳлѳѳ хийсэн бүхэнд тань талархаж байна.

    Тэр гараа суллахгүй тэвэрсээр л байна. Ингэж зогсох зуур ардаас минь хэн нэгний урт гар бэлхүүсээр маань ороон тэврэв. Түүний гараас зѳѳлхѳн бас дулаахан илч мэдрэгдэнэ. Ѳмнѳ нь байсан шигээ хүйтэн биш.

    - Эгчээ. Таныг үхчихлээ л гэж бодсон шүү.

    Чэёон цамцан дотуур гараа шургуулсаар, гараа дээшлүүлэх зуураа чихэнд шивнэнэ. Тэр надаас ялимгүй ѳндѳр мѳн урт гартай учир, гар нь могой шиг шургалсаар л хѳх рүү минь гулсана. Би халууцаж эхлэн:

    - Нялуун юмаа гэх үг унагаад, дотроо бол тэдэнд тэврүүлэхдээ таатай байв. Жэнни зүгээр, бас бид машинаа сольчхож.

    Удалгүй амьсгааг минь бараг боож буй мэт урт гар хүзүүгээр минь ороовол энэ Лиса аж.

    -Та нар чинь бүгдээрээ яачих нь энэ вэ? Ирээд тэврээд л байх юм.

    Би тоглонгуй хэлэхэд тэд юу ч дуугарсангүй. Бүр амьсгал минь боогдож эхлэхэд, би худлаа хахаж үзүүлэв. Тэд тэврэлтээ суллан, надаас бага багаар холдсоор намайг тойроод зогсчхов. Энэ охидод яг юу тохиолдоо вэ?

INFERNO: Destruction [Completed]Where stories live. Discover now