[5.4] Хамгаас тод гэрэл

874 154 21
                                    

    Би хамгийн анх Лисаг, Жэнниг болон Чэёоныг харах үед, тэдэнтэй хамт байсан дуугүй гурван хоногт, тэд яг л дүү нар шиг минь санагдаж байсан, тийм ч учраас санаа тавихыг оролдсон, гэхдээ яагаад огт танихгүй хүмүүсийг би тэгтлээ их хайрлаж байсан юм бол? Одоо хүртэл энэ та нарт хачин санагддаггүй юу? Худал мэт. 

    Зохиолч намайг тийм ухаантай бүтээгээгүй, нэг төрлийн энэ мангар зан чанарынхаа ачаар л тэдгээр охидыг нэгтгэсэн гэсэн. Гэхдээ өөр шалтгаан ч бас үүнд нуугдаж байсан, надад сайн хандсан учир би тэдэнд сайн хандахад асуудалгүй биш гэж хэлж байсан ч үүний гадна талд бүр ч муухай зүйл байсан юм. Эцэст нь би тэр хуурамч өөр дээрээ ийнхүү ирлээ. Би дүү нартаа хангалттай сайн ханддаг байгаагүй болохоор тэднийг ч атугай хайрлахыг хүссэн юм. Ийм л хуурамч эхлэл эцэст нь жинхэнэ болсон.

    Миний нэр Ким Жисү.

    Би айлын ууган охин. Чи энэ талаар урьд нь хангалттай олон удаа сонссон, мөн таван дүүтэй гэдгийг минь ч мэднэ. Үнэхээр л тэднээр хайрлуулж, халамжилж, чимээ шуугиан, хэрүүл маргаан, өнөр цэнгэл дунд өссөн, миний урьдын хараадаг амьдрал маань үнэхээр л цэцгэн дээр хөлбөрсөн байсан гэдгийг би ихэд хожуу ойлгосон юм. Би тэднийг хайрладаг байсан ч үнэ цэнийг ийм их гэж төсөөлдөггүй байв.

    Би өөрийн доор өхөөрдөм таван дүүтэйдээ, ийм буйдаа ихэнх мөчид уурсдаг байсан юм. Олон дүү нартай гэдэгтээ, тэд миний амьдралд нөлөөлөөд байгаад, заримдаа тэднийг миний амьдралаас тэр чигтээ алга болчхоосой, би айлын ганц хүүхэд байсан бол хэчнээн сайхан гэж боддог байсан. Бас намайг ийм муухай, хөгийн зүйл бодоход хүргэдэг эцэг эхээ ч чамгүй үзэн ядна. Энэ бол бузар бодлууд, магадгүй бодож ч болмооргүй хөгийн хүсэл.

    Юу гээч, өнгөрсөн хугацаанд би халамжтай том эгчийн дүрд, энэ өгүүллэгийг уншиж байсан бүх хүн л намайг хорвоо дэлхийн хамгийн сайн эгч мэт харж байсан байх. Гэвч миний нөгөө талд үнэхээр их үзэн ядалт, жигшил зэвүүцэл нуугдсаар л байсан юм.

    Одоо сарниж алга болсон ч бид өнгөрснөө дарлаа гээд мартаж болохгүй, өнөөдөр энэ зүйлтэйгээ нэг мөсөн эвлэрэх болно. Хүмүүсийн нүдэнд тийм ч тод харагдаггүй, би өөрөөсөө л олж хардаг хувиа хичээсэн байдал, бусдад хэзээ ч харуулаагүй тэр л том толбо минь, өнөөдөр би зоригтойгоор илчилж уудлахыг хүсэж байна. Тэгээд өөрийгөө тэр чигт уучламаар байна.

    Өнгөрсөн хугацаанд миний бичиж, үйлдэж, бодож байсан зүйлсэд маань нэг ч худал байгаагүй шүү. Миний бүхэн, аль нь ч худал биш, бүгд жинхэнэ би л байсан.

INFERNO: Destruction [Completed]Where stories live. Discover now