51

1.4K 189 28
                                    

Минсог нулимсаа арчисаар жонгүгийг татан "Аав аа? Жимин аав уйлаад байна шдээ. Хоёулаа очьё л доо. Аавийн зүрх өвдөөд байна гэсэн. Хоёулаа очьё л доо ааваа. Таниас болсон гэсэн. "

Жонгүг ихэр татсаар чимээгүй мэгшин нэг газраа хөдлөхгүй зогсох ажээ.

"Энэ сонин ахыг явуулчихалдаа. Ааваа Жимин аав өвдөөд байна шдээ. Та тэвэрч өгөхгүй юм уу?" Минсог бүр л уйлсаар түүний цамцнаас зуурах ажээ.

"М-мин сог аа? Тэр бол чиний аав биш.... Чиний аав бол өмнө чинь уйлаад сууж байгаа танихгүй хүн....?" Жонгүг үнэхээр тэвчиж чадсангүй бололтой. Түүний зүрх одоо үнэхээр их хатгуулан асар их өвдөж байна.

"Ү-үгүй ээ... Энэ хүн миний аав биш! Миний аав дээр байгаа! ..." Минсог хөлөө дэвсэлсээр уйлахад Жонгүг бяцхан хүүгээ ийм байдалтай харсандаа өөрийгөө буруутгаж байлаа.

Тэхён дээш өндийн нулимсаа арчисаар Минсог руу харан зөөлөн инээгээд
"А-аавдаа ир?" Гэсээр гараа сунгав.

"Б-БИ таныг Жимин аавд хэлнэ дээ....м-миний аавыг буцаад өг! Яагаад түүнийг өгөхгүй байгаа юм!" Минсог тэхёныг очин цохиж эхлэлээ.

"Минсог боль!" Жимин дээд давхраас Жонсогийг дагуулсаар бууж ирэв.

𝐕𝐊𝐎𝐎𝐊 𝐌𝐎𝐌𝐄𝐌𝐓𝐒Where stories live. Discover now