Chapter-1 Surprise!

7.9K 459 21
                                    

Хэдэн хоног санаа зовоосон зүйлээ баттай болгочхоод сэтгэл хангалуун эмнэлэгээс гарч явав. Ойрд нэг л эвгүй байгаад өвчин тусчихаж гэж бодтол бидэнд бурхан бэлэг хүргүүлжээ. Хурдхан шиг энэ бэлгээ бяцхан залуудаа үзүүлэх юмсан. Тэр бараг өөрөө хүүхэд байж хүүхэдтэй болчихлоо шүү дээ. Түүний ямар царай гаргахыг харахыг маш их хүсэж байна. Золиг чинь үхчихгүй л бол баярлах байх.

Өнөөдөр баасан гараг. Түүний найзуудтайгаа сард нэг удаа гардаг өдөртэй нь давхацчихлаа. Тэгэхээр өнөө орой ирэхгүй гэсэн үг. Харин үдээс хойш тараад гэртээ ирчхээд, хувцсаа сольж өмсөөд гарахаасаа өмнө тэр надад эрт ирнэ гэж хэлээд гарах ёстой. Тэр үед хэлчихвэл нэг л сүргүй байна байх. Найзуудынх нь хажууд хэлвэл яах бол? Эхнэргүй найзууддаа намайг гайхуулдаг. Одоо бараг хүүхдээ гайхуулах байх даа, тиймээ?

Бэлэг дурсгалын дэлгүүр орж бэлэгний хайрцаг, дотор нь хийх цагаан өнгөтэй хөвөн шиг зүйл, таган дээр нь наах бантик тэгээд мэндчилгээний хуудас зэргийг худалдаж авав. Хөөрхөн жижигхэн гэнэтийн бэлэг барих санаатай байгаа юм. Ганцаараа арай л хүч хүрэхгүй байх. Арай дотно байдгаар нь Жүнмён ахын эхнэрт хамгийн түрүүн хэлэхээр шийдэв.

Би түүн рүү залгахад хэд хэд дуудуулаад утсаа авах нь тэр.

Би: Жүхён эгч минь, амьдрал сайн биз дээ? Бяцхан дүү чинь маш чухал мэдээтэй. Шүлс мүлсээ арчих цаасаа бэлдчих, аниа!

Жүхён эгч: бүлтэрч өгч байна аа! Эхлээд сайн уу эгч ээ гээч. Мэндийн зөрүү ч үгүй. За юу юм,  хэлээд аль!

Би инээсээр: аниа, дүү нь хоёулаа болсон шүү кка

Жүхён эгч: угаасаа Бэкхён та хоёр хоёулаа л биз дээ. Ойлгомжтой юм яриач.

Би: өө дөшшш! Тэгвэл бид хоёр гурвуулаа болсон.

Жүхён эгч: гурав...гурав...юу вэ, нууц амрагтай болчихсон юм уу?

Би: та юу яриад байгаа юм бэ? Би жирэмсэн болчихож. Хүүхэдтэй болсон ойлгож байна уу? Тэгээд өнөөдөр Бэкхёнд гэнэтийн байдлаар хэлэх гээд таныг завтай юу гэж асуух гэсэн юм. Урдаас эргүү юм яриад байх юмаа та нээрэн гэсээр нүдээ эргэлдүүлэв.

Бид хоёр арай гэж ойлголцчихоод манай гэрт уулзахаар тохиров. Алхсаар гэр рүүгээ явж орой юу болох талаар бодож үзлээ. Манай хүн хөөрүү болохоор энэ тэрүүгээр үсрээд ах дүүгээ үнсэж тэврээд бөөн юм болох байх даа тэ? Нууцхан догдлоод байх чинь вэ. Сайхан төлөвлөгөөний дагуу бүтээсэй билээ.

Pregnancy | completedWhere stories live. Discover now