Chapter-15 Oppa

2.9K 310 26
                                    

Дэлгүүр дотор бид хоёр биенийгээ эрхлүүлээд явж байхад хажуугаар өнгөрсөн эгч нар бидэн рүү хачин харж, амандаа үглэх үглэх хүртэл нь сайхан л байлаа. Нээх өөрийгөө жишээ татаад, тэнэг хүн мэт харагдах хэрэг байхгүй шт. Миний үед ийм байсан, би ийм байлаа гээд хэнд тэнэгээ гайхуулаад байгаа юм бэ? Миний гэдэс гарчихсан л байгаа биз. Гэдсээ чирээд аальгүйтээд энэ тэр. Би зүгээр нөхөртөө эрхлэж байна мэдэв үү!

Би: жирэмсэн хүн гүйж харайж болдоггүй юм уу? Цусаар шээгээд үхчихвэл гэж!

Бэкхён: ээж гуай жаахан тайван. Иймэрхүү юманд уурлах хэрэг огтоосоо байхгүй. Миний эхнэр ямар хөөрхөн билээ дээ. Эдний бэлгийн нүд нь сохорчихсон байхгүй юу. Миний хайр өнөөдөр яарч гараад багадсан цамцаа өмсчихсөн юм тэ?

Би: тийн.

Бэкхён: хоёулаа үнэгүй мах авч идье.

Би: хаанаас идэх юм?

Бэкхён: энэ аниа "амталгаат худалдаа явагдаж байна" гээд орилоод байгаа биз дээ? Намайг ахлах сургуульд байхад энэ яг "ҮНЭГҮЙ МАХ ИДЭЖ ЦАДААРАЙ" гэж сонсогддог байсан юм.

Тэр намайг дагуулан өнөөх аниа дээр очоод шүдний чигчлүүрт зоосон нэгхэн ширхэг махыг аваад аманд хийж өгөөд дараа нь өөрөө идэв. Драма дээр гардаг scene байнашт.

Бэкхён: аниа энэ мах яасан гоё амттай юм бэ дэ? Хэд гэж байна? Манайх эхнэр их амттай идэж байна тэ кк.

Аниа: нэг хэл (кг) нь 75К вон шт миний дүү. Эхнэртээ авч өгөөд ганц сайхан орой тэ цатгаад унтвал гоё шт. Миний дүү чинь яасан царайлаг юм.

Бэкхён: хэд гэсэн бэ аниа?

Аниа: нэг хэл нь 75000вон.

Бэкхён: өө хямдхан юм байна.

Аниа: авах уу? Хэдэн хэлийг авахын миний хүү?

Бэкхён: байж байгаарай, эхнэр идэж байвал авах байх. Идэхээ больчихвол тэгээд л дуус. Манай хүн амтыг нь сайн шинжиж үздэг юм л даа гэхэд өнөөх аниа над руу харахад би шал худлаа хөхөрч инээгээд толгой дохилоо.

Бид ингэж ярьж байгаад бараг хоёр хэлийг идчих шиг боллоо. Бэкхён тойрч юмаа авчхаад ирье гэж хэлээд тэр чигтээ авсан юмнуудаа бичүүлээд гараад ирсэн. Тэгснээ энэ дэлгүүрт орох нүүргүй боллоо гээд байгаа юм даа. Гэхдээ үнэхээр сайхан цадчихлаа. Нэг кг нь 75000воны мах хоёр кг идчихлээ шүү дээ.

Бид аавын гэрт очих хүртэл амаа хаттал чалчсан бөгөөд удалгүй нойр хүрээд би унтчихсан байсан юм. Бэкхён миний духан дээр үнсэхэд сэрэв. Бэкхён эхлэж буугаад хойд суудлаас тортой юмнуудаа барьж байсан бол би том чихмэл баавгайгаа аваад машинаас буулаа. Бэкхён надад авч өгсөн юм.

Pregnancy | completedWhere stories live. Discover now