Chapter-16 Gender Reveal Party

2.6K 278 16
                                    

Бэкхён: болгоомжтой ирээрэй за юу. Би Сэүнийг машинтай нь явуулна аа.

Би толгой сэгсрээд: за яах юм бэ. Би өөрөө яваад оччихож чадна.Салон ороод, гоо сайхандаад нүүрээ будуулаад л яваад оччихно. Харин Сэүнд миний хийх ёстой юмнуудыг хэлэлгүйгээр хийлгэчих за юу гэхэд Бэкхён утасны цаанаас чангаар хөхрөв.

Бэкхён: санадаг санаа. Тэгвэл болгоомжтой ирээрэй миний baby

Түүнтэй ярьж дуусаад өөрийн өмсөх даашинзаа уутанд хийгээд, өөр нэг уутанд өндөр өсгийтөө хийчхээд дуудсан таксигаа хүлээгээд гэдсээрээ тоглон сууна. Өнөөдөр gender reveal party буюу хүүхдийнхээ хүйсийг илчлэх үдэшлэгтэй юм. Би төрөхөөрөө л хэлнэ дээ гэж бодсон ч Бэкхён энийг youtube-ээс олж үзээд хийе гэж шаардсаар байгаад хийхээр болчихсон. Үнэндээ хэлж өгсөн хүн нь Кёнсүү байсныг би өчигдөр л мэдсэн. Бэкхён хүүхдээ хүү гэж бодож байгаа юмсан.

Таксигаа ирсний дараа цаг авсан салон дээрээ очиход баахан хүмүүс гадаа нь зогсчихсон хүлээгээд байж байна. Би ч хачин гайхсаар таксинаас буутал тэд намайг харснаа "Сайн байна уу?" гэж бүгд нэгэн зэрэг хэлээд мэндлэх нь тэр.

Би инээмсэглэсэн явсаар тэдний голоор орох гэтэл нэг том биетэй эрэгтэй хүн намайг хаагаад: уучлаарай, та түр холдоно уу гэх нь тэр.

Би гайхаад хажуу тийшээ харсан чинь өө хойд талын машинаас Сун Хэгю буугаад ирэхэд л ойлгосон юм. Ээ бүү үзэгд. Ичиж үхмээр юм. Духаа алгадаад өнөөх Хэгюг ортол нь хүлээж байгаад орлоо. Намайг ороход харин Бэкхёны авсан цаг VIP цаг байсан юм. Баян нөхөртэй хүн яасан ч сайхан юм бэ дээ.

Хувцсаа сольж өмсөөд гоо сайхны өрөөнд ортол Хэгю аниа чинь сууж байна. Би түүнтэй мэндэлсэнгүй. Ямар таньдаг биш мэндэлсэн ч ямар тоох биш дээ гэж бодоод мэндлээгүй юм. Орон дээр хэвтэхэд гэдэс маань наашаагаа цүдийгээд гарч ирэхэд бүр инээд хүрээд болдоггүй. Энэ амьтан гэдсэндээ байхдаа хүртэл өөртөө зориулаад party хийлгэчихлээ шт.

Ххх: та үнэхээр гоё арьстай юм байна.

Сун Хэгю: баярлалаа гээд над руу харлаа. Би түүн рүү харан инээмсэглээд, толгой дохив.

Сун Хэгю: хэдэн сартай вэ?

Би: 7 сартай. Өнөөдөр хүйсийг нь илчлэх party-тай хэмээгээд гэдсээ иллээ.

Сун Хэгю: үнэхээр хөөрхөн юм аа. Би иймэрхүү үдэшлэгт явж үзээгүй

Миний гэдэс рүү атаархлын харц шидлэж байгаа нь илт мэдэгдэж байлаа.Тэр үнэхээр үзэсгэлэнтэй, карьертэй эмэгтэй хэдий ч хүүхэдтэй болохыг хүсдэг нь дамжиггүй. Алдар нэр байлаа ч өвдсөн үед нь хөлийг нь хучиж өгөхгүй шүү дээ. Түүнийг өрөвдчихлөө.

Pregnancy | completedWhere stories live. Discover now