Ep-7 "Гэр"

5.5K 568 40
                                    

Кай "тэгвэл тохиролцлоо шүү" гэхэд

Инбинь юм хэлсэнгүй харин түүний цамцыг хоёр тийш татан ураад хаячихлаа. Цус урсах цээжийг нь ширтэх зуураа хуруугаа зөөлөн гүйлгэн цуснаас аван амандаа хийв.

Кай бага зэрэг айдастай байсан ч түүн рүү нүд салгахгүй харна.

Гэтэл Инбинь "мм үнэхээр амттай юм.Дээд зэргийн цус. Хэрвээ чи намайг суллаагүй байсан бол чамайг хамгийн түрүүнд зоогийн ширээндээ тавих байлаа. Бага зэрэг харамсалтай л юм" хэмээн инээмсэглээд доош тонгойн цусыг долоов.

Түүний хэл хутганы шинэхэн шарх дээгүүр явахад багагүй хорсож өвдсөн ч төд удалгүй өвчин ор мөргүй алга болж ид шидийн гэмээр шарх нь анин алга болох нь тэр.

Кайн нүд бага зэрэг томроод "цус сорогчдын шидэт хүч үү?" гэж асуухад

Инбинь мушилзсаар "үгүй ээ зөвхөн надад байдаг хүч. Хамтран амьдрагч минь" гэв.

Кай "надад долоо хоногийн хугацаа өгөөч. Би чамтай байх гэрээ бэлдэх хэрэгтэй байна. Бас чамд амласан цусны донор авах төв нээж өгнө. Тиймээс долоо хоног л хүлээж болох уу? хэнийг ч алаад хэрэггүй гуйж байна" гэж чин сэтгэлээсээ хэлэхэд

Инбинь нөгөө л нэг үл тоосон хүйтэн царайгаа гаргасаар "нэгэнт тохиролцсон болохоор би хүлээе, харин долоо хоногоос нэг л цаг хэтрэх юм бол цаг тутамд нэг хүн үхнэ шүү. Гэхдээ чиний танилууд байна гэдгийг амлаж байна" гэсээр инээмсэглэлээ.

Кайд түүний хэлэх үг хийх үйлдэл бүр нь аймшигтай байсан ч өөр зам үгүй тул саналыг нь зөвшөөрлөө.

Кай "тийм ээ, яг долоо хоног. Харин чи амласандаа хүрээрээ нэг ч хүн алахгүй шүү" гэж сануулахад

Инбинь залхсан царайтай хачин хараад "намайг хүмүүс шиг хоёр нүүртэй арчаагүй гэж бодоо юу? би ална гэвэл алж үгүй гэвэл өршөөдөг" хэмээлээ.

Кайн сэтгэл бага ч болов тайвширсан тул "ойлголоо, долоо хоногийн дараа сургууль дээр уулзъя" гэхэд

Инбинь "улаан" гэв.

Кай "мм?"

Инбинь "улаан өнгөнд дуртай, улаан өнгө их байвал тухтай байх болно" гээд яваад өглөө.

Кай ямар ч байсан хүсэж байсан тохиролцоогоо хийж чадсан тул нэлээд сэтгэл хангалуун гэртээ орлоо.

Түүнийг өрөө рүүгээ явж байтал өвөө нь ажлаасаа ирсэн байв.

Өвөө "үйлчлэгчид чамайг нэг бүсгүйтэй ирсэн гэсэн, найзтайгаа ирээ юу? ингэхэд чиний цамц?" гэсээр гайхсан янзтай асуулаа.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now