Ep-16 " Tогломоор байна уу "

6K 710 99
                                    

Инбинийг ингэж хэлэхэд л Кай хамаг биеийн шар үс босох шиг болж байдал эвгүйтсэн гэдгийг ойлголоо. Ядаж байхад өвөөгийнх нь байнга бие дээ авч яв гэж өгсөн цуснууд өрөөний нөгөө талыг шүүгээд байгаа болохоор яаж түүнийг авах талаараа бодно.

Кай "хү-хүлээгээрэй, чи цус сорогч юм уу? шөнийн хатан?" гэхэд

Инбинь жуумалзсаар Кайн энгэрээр гараа гүйлгэн "шөнийн хатан гэж юу юм? гэхдээ чи нэг зүйлийг зөв хэллээ. Би цус сорогч бас чи миний амтат зоог" гэсээр Кай руу ширтэнэ.

Кай "т-тийм байж, яагаад заавал би гэж. Үнэндээ миний цус тийм ч амттай гэж бодохгүй байна" гэж цаг авсаар дээш өндийлөө.

Инбинь чанга инээгээд "айж байгаа чинь бүр ч хөөрхөн байна. Чамайг амтлах хүслийг улам их бадрааж байна шүү. Тэгээд ч чиний цус дээд зэрэглэлийн маш ховор амттай гэдгийг ямар ч араатан үнэрлээд л мэдэхээр байна. Дэндүү сайхан мансуурмаар үнэр" гэсээр Кайн араас босож ирлээ.

Кай "ой-ойлголоо чи намайг хүссэнээрээ амталж уугаарай гэхдээ үхэх гэж байгаа хүний сүүлийн хүслийг заавал биелүүлдэг биз дээ? би чамд бууж өгье чи харин миний сүүлийн хүслийг сонсож болохгүй гэж үү?" гэж асуухад

Инбинь жуумалзсаар хөмсгөө өргөн "чамайг бууж өгөөгүй байсан ч би бариад л авна хонгор минь" гэсээр уруулаа долооно.

Кай "т-тэрийг мэдэж байна аа, гэвч би зориг гарган чамд өөрийгөө өгч байна шүү дээ. Энэ зоригийг минь үнэлж болохгүй гэж үү?" гэж дахин гуйхад.

Инбинь "чи үнэхээр сонирхолтой нэгэн юм гээч, тэг дээ сүүлийн хүсэл чинь юу юм?" гэхэд

Кай цус хийсэн шүүгээ рүүгээ заан "тэнд миний хайртай хүний зураг байгаа би ганцхан удаа харж болох уу?" гэж асуухад

Инбинь "үхэхээсээ өмнө эцсийн удаа харах гэсэн юм биз дээ? тэг дээ" гэх нь тэр.

Кай боломжийг ашиглан гялс гүйж очоод шүүгээнээс хүн чоно болон Инбиний цуснаас холиод уучихлаа. Анчид уг нь нэг уусан цусаа дараалж ууж болохгүй, бас хоёр цус холь ууж болдоггүй. Гэтэл Кай яаж өөрийгөө энэ бүхнийг чадаад байдаг тухай мэдэхгүй боловч ямар ч байсан өөрийн чадвар болон Инбиний хүчийг бодолцон ийм шийдвэр гаргасан юм.

Цааш харан чимээгүй зогсох Кайг Инбинь хүлээж залхсан бололтой "хайртыгаа хангалттай харсан гэж найдаж байна шүү" гэсээр араас нь очиход

Кай ч эргэж харав. Гэхдээ түүний нүд энгийн үеийнхээс тэс өөр болсон байх ба харц нь ширүүн бие нь бүр ч хүчирхэг харагдана.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now