EP-9 "Цикотус"

5.3K 596 63
                                    

Кай эргэж харан "эндээс яв" гэхэд нөгөө охин ч хурдан гүйсээр гараад явлаа.

Инбинь хүзүүгээ дуугарган "уг нь бие биеийнхээ хэрэгт хошуу дүрэхгүй байх гэж бодсон юмсан. Чи миний төсөөлж байснаас илүү ядаргаатай юм. Чи хэзээ ийм хариуцлагатай болсон юм? өмнөх шигээ бүхнийг үл тоодог дэггүй жаал байлдаа" гэсээр Кай руу дайрахад

Кай "чи л өөрөө амлалтаа зөрчиж байна" гэсээр Инбиний дайралтыг чамгүй сайн хамгаалж байлаа.

Инбинь Кайг цамцнаас нь барин хана руу шидэхэд Кай ч эргээд шууд Инбинь рүү үсрэв.
Инбинийг хүчтэй цохиход маш их өвдөлтийг мэдрүүлнэ. Энэ цохилт Инбинийг нэлээд цочроосон юм. Хэдий тэр Инбиний цусыг уусан адилхан хүчтэй байгаа боловч анчин бүрд өөрийн дотоод хүч цустай хамт хувирах хүч гэж байдаг.

Харин Кайн хүч тоглоом биш агаад Инбиний цусыг ууснаар Инбинь ч өөрөө дийлэхгүй маш хүчирхэг болсон байлаа.

Инбинь өмнө нь олон анчидтай тулалдаж байсан ч хэзээ ч ийм сайн шилжигч харж байгаагүй нь үнэн билээ.

Түүнийг хэсэгхэн цочирдож зогсох хооронд Кай түүнийг багалзуурдан хананд шахлаа.

Кай "амлалтаа биелүүл гуйж байна"

Инбинь "тэр охин хүн биш, эгэл биш төрөлтний хэрэг чамд хамаагүй тиймээс дахиж миний хэрэгт төвөг удвал чи том асуудалд орно шүү. Би чамд энгийн хүнийг алахгүй гэсэн амлалтдаа заавал хүрэх болно" гэж шийдэмгий хэлэн Кайг цааш түлхэхэд Кайд хананд цохигдон газар уналаа.

Кай ч бас нэлээд өвдөлт мэдэрсэн байх бага зэрэг ярвайсаар босож ирэв.

Кай "эгэл ч бай энгийн ч бай ингээд алаад байж болно гэж үү? тэр охин маш жоохон харагдсан" гэсээр бууж өгсөнгүй.

Инбинь энэ удаад тулааныг дуусгахаар шийдсэн бололтой маш хурдтайгаар хөдлөн Кайг хэд хэдэн удаа авч шидлээ. Түүний хөдөлгөөн маш хурдан байх ба Кайн харц хүртэл үл гүйцнэ. Нэг мэдэхэд ардаас нь цохиж эргэж харж амжаагүй байхад нь урдаас нь дахин цохино. Энэ мэт хэт хурдан боловч хэт хүчтэй нэлээд олон цохилтын дараа Кай ч багагүй гэмтсэн харагдах ба амнаасаа гарах цусыг нулимаад дахин Инбинь рүү дайрлаа.

Гэвч Кайн нэг цохилт Инбинь маш том дайралт болж байсан юм. Кайн тулааныг харахад л түүний хувьд анхны гэж хэлж болохоор туршлага багатай байгаа нь харагдаж байв. Бодит байдал дээр Кай Инбинээс хүчтэй байгаа боловч тэр их хүчийг зөв ашиглаж чадахгүй байгааг Инбинь маш сайн мэдэж байлаа.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now