Ep-17 "Бидний нууц"

6.1K 703 84
                                    

Кай цочиж босож ирэн ороо налан суулаа.

Инбинь "яагаад байгаа юм?" гэсээр инээмсэглэн харна.

Кай "нө-нөгөө б-би гэнэт гайхаад л" гэхэд

Инбинь "тэгвэл бүр их гайхах байх шүү. Энэ шөнө урт байна гэж бодож байна" гэсээр Кайн өвөр дээр гараад суучихлаа.

Бага зэрэг жуумалзан өөрийн өмссөн том цамцаа тайлахад дээгүүрээ аль хэдийн нүцгэн үлдчих нь тэр.

Кайн нүд томорсоор шүлсээ гүд хийтэл залгилаа. Энэ шөнөөс хэрхэн мултрах тухайгаа бодож байгаа ч гэсэн түүний бодлыг өөр зүйл илүү их татна.

Кай ч бас эр хүн,  тэр Инбиньтэй хамт байснаасаа хойш ямар ч эмэгтэйд ойртоогүй болоод ч тэр үү залуу эрийн толгойд болохгүй бодол ч бас мэр сэр орж ирнэ.

Гэвч өөрийн гол үүрэг Инбинийг харж хандах ёстой гэсэн үүргээ сануулах гэж дотоод хүнтэйгээ тэмцэнэ.

Инбинь "ингээд л гайхаад суугаад байх уу? эсвэл би бүгдийг хийх үү?" гэсээр уруулыг нь үнсэж эхлэхэд Кай түүнийг түлхэж байгаа ч гэсэн уруул нь яг л удирдлагагүй мэт Инбиний өөдөөс үнсэнэ.

Инбинь жуумалзсаар Кайн цамцнаас ганц татахад л ураад шидчих нь тэр. Инбинь хэдийгээ өөрийгөө энгийн эмэгтэй Кайн эхнэр гэж бодож байгаа боловч түүний хүч хэвээр.

Кайн толгой дотор яг одоо дайн болж байна. Тэр яг л мансуурсан мэт бодол үйлдэл хоёр нь тэс өөр зүйл хийнэ. Инбинийг үнсэх зуураа дээш босоод арай гэж өөрийгөө хүчилсээр Инбинийг хүчтэй түлхэж холдуулаад "х-хайрт минь өнөөдөр биш гуйж байна би би" гэсээр арагш алхахад

Инбиний нүд гэнэт гэрэлтэн "өнөөдөр биш бол хэзээ гэж?" гэсээр Кайг хананд үнсэж эхэллээ.

Түүний уруул галзуурмаар халуухан, Яг л Кайг мансууруулах мэт зөөлөн бас дэндүү амтлаг. Түүний үнсэлт ч бас түрэмгий хирнээ донтмоор үнсэлт.

Энэ таатай мэдрэмж Кайг хангалттай барьц алдуулж байлаа. Түүний бие аль хэдийн хүсээд эхэлсэн боловч бодол нь өөрийгөө болиулах гэж хичээнэ.

Кай тоо томшгүй олон гэж хэлэхгүй ч нэлээд хэдэн бүсгүйг амтлаад үзсэн нэгэн. Гэхдээ тэдний хэн нь ч Инбинь шиг галзуурмаар таатай мэдрэмжийг түүнд өгч байсангүй. Ядаж байхад Инбиньтэй тулалдаж мэднэ гэж бодон уугаад унтсан Инбиний цуснаас болж Кайн дотор хүч чадал буцлах ба тэр их хүч чадал нь харин буруу зүйлээр илэрч гарах гээд байгаа мэт доор байгаа андыг нь хангалттай зовооно.

/Дууссан/ 🍷 LOVE SHOT 🍷 [⚜️ Шөнийн хатан ⚜️]Where stories live. Discover now