Нэг ширээний хоёр 3

1.5K 215 7
                                        

Бага сургуульд байхдаа би их хүнд хагалгаанд ороод мэдрэлийн систем минь гэмтсэнээс болж хэдэн жил нуруу тэр чигээрээ мэдээгээ алдчихсан. Бараг хүнд хэлдэггүй болохоор хэн ч мэддэггүй байв.

Нэг өдөр бие даах цагаар ард минь суудаг охин ширээнийхээ найзтайгаа "Үгийг таа" тоглож байгаад намайг цэх суугаарай гэж хэллээ. Тэгээд нуруун дээр минь үг бичиж эхлэв. Нуруунд минь ямар ч мэдрэмж байхгүй болохоор би толгойгоо сэгсрэн түүнд юу гэж бичсэнийг нь тааж чадсангүй ээ гэж хэллээ. Түүнийг дахиад үг бичихэд нь би ахиад л толгойгоо сэгсэрлээ.

Тэр бүр гайхаад намайг "Тоглож байгаа байлгүй дээ. Би их амархан үг бичсэн. Ямар ч хүн мэднэ." гэж хүртэл хэлэв.

Тэр үед би их эвгүй байдалд орсон. Хэрвээ нурууныхаа мэдрэлийн систем гэмтсэн талаар хэлэхгүй бол өөр юу ч гэж хэлсэн хэн ч надад итгэхгүй. Хэрвээ гэмтлийнхээ талаар ярьчихвал бүр ч дордоно. Тэр үед би юу хийхээ мэдээгүй.

Тэгтэл бидэнтэй тоглоод байдаггүй Ф хүртэл "Би оролдоод үзье." гэв.

Хэдий бид нэг ширээнд хамт суудаг ч нэг их дотно байгаагүй юм. Тэр мянга гаруй жилийн настай мөсөн уул юм болохоор бид бараг ярьдаггүй байсан л даа. Тэгээд л түүнийг гэнэт ярихад ангийн бүх хүүхдүүд бидэн рүү "Гоц ухаантан эцэст нь суудлаасаа бууж бидэн шиг энгийн хүмүүстэй харьцах гэж байна уу даа?" гэсэн янзтай ширтэцгээв.

Тэр надаас зөвшөөрөл ч авалгүй нуруун дээр бичлээ. Яг үнэндээ түүний юу ч бичиж байгаа талаар гадарлах ч юмгүй байсан ч, Ф-ээс болж бүх хүүхдүүдийн анхаарал энэ бид хоёр дээр байгаа болохоор хариулахгүй байвал эвгүй байдалд орох гээд байв. Тэгээд би ямар ч хамаагүй үг таая гэж шийдээд түүнийг өөрийнхөө овгийг бичсэн гэж хэллээ.

Түүнийг миний зөв гэж хэлнэ гэж хэн мэдэх вэ дээ?

Би үнэхээр их гайхсан. Би зөв таачихаж байгаа юм байх даа гээд л.

Дараа нь ахиад нэг үг бичлээ. Ахиад л азаа үзэхээр шийдэн миний овог байна гээд хэлчихэв.

Тэр намуухан дуугаар "Тийм ээ. Зөв." гэлээ.

Ард минь сууж байсан охин "Гэхдээ яаж ч харсан Чяоигийн овог шиг харагдахгүй л байна даа." гэж хэлээд их л гайхаж билээ.

Гэхдээ хэн ч түүний хэлсэн үгийг тоолгүй бүгд өөр өөрсдийн яриандаа эргээд орсон юм. Тэгж л би баригдалгүй өөрийгөө аварсан юм даа.

Ф тэр үед юу гэж бичсэнийг би одоо хүртэл мэддэггүй. Дараахан нь л түүнийг миний хагалгааны талаар аль эрт мэддэг байсныг олж мэдсэн дээ. Сургуулиас явуулсан эмчийн үзлэгийн хариуг тараах үед би эзгүй байсан болохоор хариуг нь ширээн дээр үлдээгээд явсныг Ф харчихсан байсан хэрэг.

Энэ дэлхий биш чи л надад таалагддагWhere stories live. Discover now