Ноён Ф ажлын хэнээтэй хүн учир ажлын цагаа амьдралаасаа салгаж мэдээхгүй. Түүний хувьд үүр хүртэл сунаж ажиллах, гэртээ ирэлгүй нэг, хоёр сар томилолтоор явах бол энгийн л үзэгдэл. Тэгээд хоёулаа зэрэг амралтаа авах боломжтой болонгуутаа хамтдаа аялалаар явав. Гэсэн ч, өглөөний 8 цагт утсаар ярьж, удахгүй маш яаралтай, чухал шуудан ирнэ гээд гадуур гарахаа ч хойшлууллаа. Тийм болохоор би түүнийг хүлээсээр байтал 3 цаг өнгөрчихөв. Эцэст нь аялалын турш хүсэн хүлээж байсан Мишелины зоогын газарт очтол тэр утсаар ярихаар яваад хоол ирсэн ч эргэж ирсэнгүй.
Би бүр тэвчихээ байгаад түүнд "Хэрэв ахиад ганц л удаа утсаар ярьвал, утсыг чинь далай руу шидчихнэ шүү" гэж уурлалаа.
Тэр буруутай гэдгээ мэдэж байсан болохоор утсаа унтраагаад надад өгөв. Тэгж л би хэдий түүний оюун санаа нь ажил дээрээ байгаа ч, хамт газар үзсэн юм даа.
Шөнө дунд сэртэл тэр алга байхаар нь хайхаар зочид буудлын кафед очив.
Мэдээж тэр буланд нөүтбүүкээ ширтээд сууж байлаа.
Намайг харчихаад гайхсан шинжтэй "Яагаад сэрүүн байгаа юм?" гэж асуув.
-Утсаа хураалгасныхаа дараа, сайжруулчихсан байх шив.
-Бараг дууслаа. Чи түрүүлээд унтаж бай.
Нойр огт хүрэхгүй байсан учраас би хажууд нь суугаал түүнд хань боллоо. Түүний яриаг чагнавал их л яаралтай асуудал гараад байгаа бололтой.
Тэр утсаа таслаад над руу харлаа.
-Чамтай ярих зүйл байна.
-Хурдан буцмаар байна гэж үү?
Тэр толгойгоо дохиод хурдхан шиг тайлбар хийхээр зэхлээ.
-Үнэхээр яаралтай...
-Тэгье ээ.
Тэр гайхшран "Зөвшөөрч байгаа юм уу? Ингээд л үү?" гэж асуув.
-Өөр яалтай ч билээ дээ.
-Уурлахгүй байгаа юм уу?
-Жаахан л. Тийм ч их биш л дээ. Чи ажил л хийх гэж байгаа шүү дээ. Нэг их уурлаад байх зүйл биш.
-Тэгвэл яавал уурлах юм? гэж тэр сонирхон асуув.
Би хариулахаасаа өмнө их сайн эргэцүүллээ.
-Ажлаа хийгээд биш, гэр бүлээс гадуурх харилцаа зохиогоод завгүй байх юм бол би уурлана. Гэхдээ ажлын цаг чинь ийм шахуу болохоор өөр эмэгтэйтэй уулзах цаг чамд гарахгүй л дээ. Харин би л өөр хүнэй учир ургуулах цаг зав, эрч хүчтэй хүн нь юм байна. Бодоод байсан чинь, Ноён Ф гуай, сэрэмжтэй л байгаарай даа.
