1.0

382 30 2
                                    

"Чиний ээлж"

Тэхён энэ үгийг үнэхээр ингэж сонсогдоно гэж бодож байгаагүй аж. Логикийн хувьд тэр үүнээс илүү, "Чи хорт хавдар тусчихаж" эсвэл "Хашгирахгүй гэвэл чамайг өвтгөхгүй" гэх мэт үгээс айх ёстой. "Бид чиний аавыг аврахын тулд чадах бүхнээ зориулсан ч тэр нас барсан, Ноён. Ким" Тэр энэ үгийг сонсож байхдаа ч тийм ч их цочирдоогүй юм.

Гэхдээ "Чиний ээлж" Ердөө л хоёр энгийн үг тэрнийг эргэлзээгүй том айдасд хучина, яагаад?

Цэргийн элсэлтийн шалгалт өгснөөс хойш түүнд ийм мэдрэмж төрөлгүй уджээ. Тэхён ширээн дээр сууж буй үеэ тархиндаа ахин тоглуулав.Ахлах ангийн насны залуу хүү гартаа үзэг барьж, урд нь цэргийн хүчинд орж чадах эсэхийг шийдэх цаас тавьжээ. Түүний үеийн өсвөр насныхан айдсаар дүүрсэн коллежийн элсэлтийн шалгалтын ширээний ард суух ёстой ч түүний хувьд уг шалгалтнаас хамааран түүний ирээдүйн зорилго биелэх эсэх нь шалтгаалах учир цэргийн хүчний элсэлтийн шалгалт өгж сууна. Тиймээс тэр энэ үед маш их айж байсан юм.

Яг одоо түүний гэдэс  тэр үеийхтэй адил зүйл мэдэрнэ. Түүний гэдэс яг л зангидсан нудрага шиг  базалж эхлэхэд, арьс нь шалны халаалтны дулааныг мэдрэх үед бага зэрэг тайвшрах шиг болов.

Хөлрөөд эхлэв үү? Эргэлзээтэй ч тэр хөлөрч буй мэт санагдаж эхлэв. Халууцснаас болоод гоожих бүлээхэн хөлс биш жихүүдэс төрүүлсэн хүйтэн л хөлс байх гэж бодно.

Энэ үед Намжүүн түүн рүү юу ч болоогүй мэтээр ширтэж байв. Яагаад, тэр түүнээс мэдээллийн систем рүү нэвтэрсэн эсэх эсвэл хэрхэн нэвтэрхийг олсон талаар асуух ёстой байтал үүнээсээ илүү тэрний царай тайван харагдана. Тэхён ширээний нөгөө талд суухаар явах зуураа түүний барьж байгаа хавтасийг ажиглана. Намжүүн сандал дээр сууж мэргэжлийн хандалгүйгээр ширээг налан суугаад хавтасыг ширээн дээр тавин дараа нь юу ч хэлэлгүй гараа цээжин дэрээ зөрүүлээд Тэхён луу харав.

Тэхён дараа нь яагаад түүнийг сандал дээр суулгүйгээр ширээн дээр суусныг ойлгов.  Түүний авсан байрлал түүнийг илүү хүчирхэг бөгөөд түүний удирдлага доор байгаа гэдгийг мөн түүн рүү харахын тулд толгойгоо өндийлгөн дээшээ харж байгаа нь түүнээс доор байгаа мэт санагдуулна. Яг одоо тэр сандал дээр биш өвдөглөн сууж буйгаар өөрийгөө төсөөлж эхлэв. Энэ нь зөөврийн компьютер болон түүн дээр тусах Намжүүний сүүдэр болон түүнийг шатаж буй мэтрэмж төрүүлэх Намжүүний нүд ний нөлөө байх.

𝐻𝑜𝑢𝑠𝑒 𝑜𝑓 𝐶𝑎𝑟𝑑𝑠 | 𝑀𝑔𝑙Where stories live. Discover now