1.5

270 27 11
                                    

𝖢𝗁𝖺𝗋𝗅𝗈𝗍𝗍𝖾'𝗌 𝗇𝗈𝗍𝖾: 𝖧𝖾𝗒, 𝗆𝗒 𝖻𝗋𝗈𝗌. 𝖴𝗇𝗌𝗁𝗂𝗃 𝖻𝗁 𝗒𝖺𝗐𝗍𝗌𝖺𝖽 𝗁𝖾𝗇 𝗇 𝗒𝖺𝗋𝗂𝖺𝖽 𝖻𝗀𝖺𝗀 𝗈𝗂𝗅𝗀𝗈𝗁𝗀𝗎𝗂 𝖺𝗌𝗎𝗎𝖽𝖺𝗅 𝗀𝖺𝗋𝗃 𝖻𝗃 𝗆𝗀𝖽𝗀𝗎𝗂. 𝖳𝗀𝗐𝗅:

𝖭𝖾𝗀 𝖽𝗈𝗀𝗈𝗅 𝗆𝗈𝗋𝗍 𝗇𝖾𝗀 𝗅 𝗁𝗎𝗇 𝗎𝗀 𝗁𝖾𝗅𝖽𝖾𝗀 𝖽𝖺𝗋𝖺𝖺𝖼𝗁𝗂𝗇 𝖽𝗈𝗀𝗈𝗅 𝗆𝗈𝗋 𝗅𝗎𝗎 𝗌𝗁𝗂𝗅𝗃𝗂𝗁𝖾𝖽 𝗈𝗈𝗋𝖼𝗁𝗅𝗈𝗀𝖽𝗈𝗁 𝖻𝗈𝗅𝗇. 𝖤𝗇𝗂𝗂𝗀 𝗈𝗂𝗅𝗀𝗈𝖼𝗁𝗎𝗅 𝗂𝗅𝗎𝗎 𝖺𝗆𝖺𝗋 𝖻𝗈𝗅𝗁 𝖻𝗁. 𝖩𝖺 𝗇𝖾𝖾~❤️

Тэхён Хэдогжэ Па гийн талаар мэднэ. Тэнд ажилладаг хүмүүс ихэнх нь улс төр, хуулийн байгууллагатай холбоотой байдаг. Тэднийг хавдар гэж дууддаг, хэзээ ч биеийг чинь орхиж явахгүй хортой хавдар. Тэд энэ хотод байх бүлэглэлүүдээс хамаагүй илүү учир нь тэд "Бүлэглэл (gang)" гэх нэрнээс хол давсан юм. Гудамжинд хийх хүчээ үзэх тэмцээн, хөөрхөн жижигхэн зодооныг тэд хийдэггүй. Хэдогжэ Па бол Сөүлийн хамгийн том мөн хамгийн хэрцгий, нарийн зохион байгуулалттай эзэнт гүрэн. Тэднийг бүгд мэддэг ч хэн ч тэдний оршин тогтнолыг
арчих зүйл хийж чаддаггүй.

Хэдогжэ Па гын уриа бол, "Чамайг хордуулж, бид эмчлэгдэнэ"

Тэдэнд маш олон төрлийн хор бий. Бүлэглэл маш их хэмжээгээр зөөвөрлөдөг марихуан/өвс/, эмийн жороор өгдөг валиум, санакс гэх мэт нь ердөө хөнгөн зүйл, Еэба, хэройн, кокайн зэрэг илүү хүчтэйнүүд нь маш их эрэлттэй новшнууд нь. Гэхдээ хар тамхиар зогсохгүй ч, хар тамхи том хүчний суурь болж өгдөг. Тэхён тэднийг Америкийн цэргийн зуслангаас хар тамхийг оруулж ирдгийг мэднэ. Энэ нь тэднийг үнэхээр энэ бизнест сайн анхаардгыг илтгэж байгаа юм.

Хэдогжэ Па дахь 2 дах гол зүйл бол биеэ үнэлэлт. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэлхээг ажил хэрэг болгон ашиглах нь түүнийг бага зэрэг цухалдуулдаг аж. Ихэнхдээ хар тамхинд донтогч, цагаачлагч, хөөгдсөн эсвэл зугтсан хүүхдүүд болон цөхрөнгөө барсан хүмүүс ийм ажил хийдэг. Эд нараас гадна дарамт шахалт хүчээр хийж байгаа ч хүмүүс байдаг. Тэд газар доор тайчих клуб, янхны газар, гэх новшын хог шааруудаар дүүрсэн Тэхёны төсөөлж л чадах газарт ажиллана. Сунга ёс суртахууны ширээний ард суухаасаа өмнө янхны газрын тайзан дээр үзээлбэр үзүүлдэг байсан гэдэг яриа байдаг. Энэ нь хэзээ ч түүний сонсохыг хүсээгүй яриа.

Энэ 2оос өөр хууль бус явдлууд маш их: мөрийтэй тоглоом, порн кино, хүчирхийлэл, зэвсгийн наймаа гээд нэрлээд байвал дуусашгүй. Эдгээр нь тийм сүртэй харагддаггүй ч бүлэглэлийг илүү хүчирхэг, бат бөх болгодог. Тэдний уг энэ хүчирхэг, бат бөх хамгаалалтанд сул тал хайхын тулд хэдэн жил, хүчийг нь сулруулж, дарж авъя гэвэл түүний үлдсэн нас хүрэхээргүй их хугацаа орох биз. Тэхён тэнэг биш. Тэр эзэнт гүрнийг мөнгө болон ухаантнуудаар дүүрсэн газар биш гэдгийг мэднэ. Тэнд асар хэмжээний хүч, гадны туслалцаа болон хамгаалалт бий. Хэдогжэ Паг хотын бүхий л зүйлстэй холбоо сүлбээ тогтоосныг тэр мэднэ. Улс төрч, язгууртан гэр бүл, CEO, шүүгчид гэх хүмүүс тэднийг илүү уян хатан, эрсдэл багатай болгодог.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 12, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐻𝑜𝑢𝑠𝑒 𝑜𝑓 𝐶𝑎𝑟𝑑𝑠 | 𝑀𝑔𝑙Where stories live. Discover now